"Forbes" сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг салбар бүрт амжилттай ажиллаж буй Азийн 30 хүртэлх насны 30 залуугийн жагсаалтад Монголын гурван залуу бизнес эрхлэгч багтжээ.
Энэхүү жагсаалтад Ази-Номхон далайн 23 орноос 2000 гаруй залуу нэр дэвшсэн бөгөөд тэднээс хийсэн ажил, амжилт бүтээлээрээ шалгарсан 300 залуугийн нэрийг зарласан байна. Ингэхдээ урлаг, спорт, эрүүл мэнд, нийгэм, технологи, худалдаа үйлчилгээ, мэдээллийн технологи гэх мэт салбаруудад хуваан, салбар бүрт манлайлж буй 30 залууг нэрлэжээ. Спортын салбарт гэхэд Японы талбайн теннисний залуу од Наоми Осака бичигдсэн байна.
“30 UNDER 30 ASIA 2019” ЖАГСААЛТАД БАГТСАН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ТАНИЛЦУУЛЪЯ.
"RVJ Capital Investment"-ийн дэд ерөнхийлөгч Р.ЭРДЭНЭТУЛГА /26 нас/
АНУ-д эдийн засгийн чиглэлээр сурч байхдаа тус улсын хамгийн том санхүүгийн байгууллагуудын нэг болох “Morgan Stanley”-д ажиллаж байжээ. Дээрх байгууллагад ажиллаж байхдаа Монгол Улсыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хараат байдлаас гаргахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэх болсон.
Эх орондоо эргэж ирээд Р.Эрдэнэтулга нь "RVJ Capital Investment" компанид ажиллах болж, өдгөө компанийхаа дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, ноолуурын үйлдвэр байгуулах, Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудлын барилгын ажил зэрэг томоохон хөрөнгө оруулалтын төслүүд дээр ажиллаж байгаа аж. Мөн шатрын спортын өндөр зэрэгтэй тэрбээр 2019 оны намар Харвардын Бизнесийн сургуульд магистрын зэргээ хамгаалахаар төлөвлөж байгаа аж.
“FARO Foundation Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагч А.БЯМБАЖАРГАЛ /28 нас/
Монгол Улсын хамгийн том гадаад хэлний бэлтгэлийн сүлжээ сургуулиудын нэг болох "Faro Education"-ийг 2014 онд үүсгэн байгуулсан. Хятадын Цинхуа Их Сургуулийг төгссөн А.Бямбажаргал нь олон нийтийн дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг олгох, сурталчлах зорилгоор “FARO Foundation Mongolia” ТББ-ыг мөн үүсгэн байгуулжээ. “Faro” гэдэг нь испани хэлнээ "гэрэлт цамхаг" гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд улс эх орондоо дэлхийн хэмжээний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүсийн сурч боловсрох замыг гэрэлтүүлэх гэсэн бэлгэдлээр ийм нэр өгсөн байна.
“Clean Energy Asia” компанийн Гүйцэтгэх захирал Э.ОРЧЛОН /29 нас/
Монгол Улсын эрчим хүч, шатахууны гадаад улсаас хараат байдлыг бууруулж нар, салхины нөөцийг ашиглан дотооддоо эрчим хүч үйлдвэрдлэх зорилгоор “Clean Energy” старт-апп компаниа 2012 онд байгуулжээ.
Тус компани 2017 онд цахилгаан холбооны “Newcom” групп болон Японы “SoftВank”-наас 128 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч, Өмнөговь аймагт 50 мвт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц байгуулсан байна.
Эх сурвалж: FORBES
Роо 2019-04-03 66.181.190.15
Энд мууха юм бичиж байгөачуул дан толгой тархи муутай талхныхаа мөэгийг арай ядан олдог сүлжжэнээр бусдыг доромжилж азгүй амьдралаа тайвшруулдаг золигнууд байх эь 100%
zoch 2019-04-03 46.125.249.105
Eej aavin idsen ulsin munguur gadaadad surguulid surah yamar ve????
123 2019-04-03 49.0.165.5
orchlon gej hujaa gulug
ззз 2019-04-03 66.181.165.102
Мундаг…
Зочин 2019-04-03 84.0.26.116
Cleean energy гэдэг нь Нью комын харьяа компани биздээ. Нар салхины эрчим хүч байгальд маш хортой гээд өндөх хөгжилтэй орнууд татгалзаж эхлээд байхад манайд хөгжүүлж эхлэх юм даа. Хуурайшил дулаарал ган гачиг үүсгэж байна гээд эрдэмтэд хэлээд л байгаа
БАХАРХАЛ 2019-04-03 59.153.114.26
БАХАРХАЛ БОЛСОН ИРЭЭДҮЙ
Зочин 2019-04-03 64.119.18.24
Манайханы 99% нь гадаадад сурах биш зугаалж байгаад ирдэг юм шүү дээ. Үнэхээр эдгээр хүмүүс 1%-ийн төлөөлөл үү эсвэл 99%-ийн сайн сурталчилгааны бүтээл үү гэдгийг амьдрал харуулна даа…
Зочин 2019-04-03 64.119.18.24
Манайханы 99% нь гадаадад сурах биш зугаалж байгаад ирдэг юм шүү дээ. Үнэхээр эдгээр хүмүүс 1%-ийн төлөөлөл үү эсвэл 99%-ийн сайн сурталчилгааны бүтээл үү гэдгийг амьдрал харуулна даа…
Сайн уу найз 2019-04-03 202.179.25.70
Одоо монголоос хамгийн их хулгай луйвар хийсэн хүмүүсийг дэс дараагаар нь зарлаач
Хотын уугуул ЧД иргэн Бат 2019-04-03 202.179.24.128
Ойлгомжгүй юм бас байх шиг. Жишээ нь, Clean Energy Asia Со.2017 онд 127 сая ам. доллар Өмнөговийн Цогтцэций суманд Оюу Толгойд босгосон гэж Форбст бичсэн байх юм. Рио Тинто-ийн компаи биздээ. Эсвэл тэр 'Faro" гэх англи хэлний сургалтын сүлжээ Монголын өнцөг булан бүрт битүү тархсан гэж бас бичсэн байх юм. УБ дахь салбарын мэдэх хүн байна уу. Гадныхан бидэнд цаасан малгай өмсгөж тавлаад байна уу эсвэл үнэхээр тийи юм уу. Үнэн юм үнээр байх нь сайхан. Үнэхээр тийм бол бүүрч сайхан.
zochin 2019-04-03 192.82.66.43
urag torllinhon bhoo
zochin 2019-04-03 202.179.24.185
goe umaa dandaa amjilt chuseei
иргэн 2019-04-03 192.82.65.141
Мундаг залуучууд байна. Баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье. Ийм хүмүүсийг төр,хүн бүр дэмжиж байвал сайн шүү..
zochin 2019-04-03 43.228.131.45
Сайхан мэдээ.Залуустаа баярлалаа.Амжилт хүсье.
Зочин 2019-04-03 43.228.131.45
Сайхан мэдээ.Залуустаа баярлалаа.Амжилт хүсье.
зочин 2019-04-03 202.21.127.166
МОНГОЛОО ГОЛДОГ ХҮМҮҮСЭЭ ҮҮНИЙГ ХАРЖ БАЙНА УУ, МОНГОЛЫН ГЕНД, УДМЫН САНД ЮМ БАЙДАГ Л БАЙХГҮЙ ЮУ, ДАХИАД Л ҮЗЭЛ СУРТЛААР ҮГҮЙСГЭХ ҮҮ, АМЬДРАЛ ДЭЭР НОТЛОГДООД Л БАЙХАД
х 2019-04-03 124.158.112.17
мундагаа
баяр хүргэе ээ
Зочин 2019-04-03 202.9.42.236
Сайхан мэдээ.Залуустаа баярлалаа.Амжилт хүсье.