Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж буйг албаныхан хэлж байна.
Жолооны үнэмлэхийн хэвлэлтийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрбээр “Цагдаагийн ерөнхий газартай тендэр авсан компанитай гэрээгээ хийсэн. Нийлүүлэлтийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна.
Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань нийлүүлэлт эхлэхээр "Монгол шуудан" компаний захиалгын утсанд хандаж авч болно. Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Жолооны үнэмлэх хэвлэж эхлэхээр бид 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгахаар төлөвлөж байна” гэв.
А.СҮРЭН