Ц.Хосбаяр: Үндэслэлгүй мэдээлэл тарааж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Ц.Хосбаяр: Үндэслэлгүй мэдээлэл тарааж байна

Ц.Хосбаяр: Үндэслэлгүй мэдээлэл тарааж байна

Монголын хүндийг өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр тамирчдад хориотой бодис хэрэглүүлдэг байсан гэсэн мэдээлэл гарч, олныг төөрөгдүүлж эхэллээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Би тамирчдад ганц зүйлийг хэлдэг. Бэлтгэлийн танхимд орж ирсэн бол бүхий л зүйлээ бэлтгэлдээ зориулах хэрэгтэй. Хатуухан үг хэлэхэд хаалга хааж гарахдаа элдвийн юм ярих юм. Зарим хэвлэл мэдээлэлд үндэслэлгүй мэдээлэл гаргаж байна. Би бүгдийг нь шүүхэд өгсөн байгаа. Шүүх үнэн зөвийг тогтоож өгөх байх. Шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг хувийн амбиц гэж боддог нэгэн байна. Би чимээгүй юмаа хийгээд явъя гэж боддог юм. Энэ хэрүүл хүүхдийн амжилтад нөлөөлөхгүй гэж боддог учраас дуугүй яваад байна. Одоо үнэхээр тэвчээр алдагдлаа. Цаг хугацааны шүүлтүүрт үнэн харагдана” гэсэн юм.

Ц.Хосбаяр дасгалжуулагч 2010 оноос шавь нараа бэлдэж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд хүндийг өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, “Рио 2016” олимпийн наадамд М.Анхцэцэгийн хамт оролцож, шагналт байранд шалгаран, Монголын туйваанчдын олимпод гаргаж байсан амжилтыг ахиулсан билээ. Мөн түүний шавь нараас насанд хүрэгчдийн ДАШТ, залуучуудын ДАШТ, оюутны ДАШТ, тивийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд тодорсон. Хамгийн сүүлд 2019 оны гуравдугаар сард АНУ-д болсон өсвөр үеийн ДАШТ-ээс Г.Энэрэл /71 кг/ хүрэл медаль хүртэж, Монголын хүндийг өргөлтийн түүхэн амжилтыг үргэлжлүүлэв. Энэ бүх амжилт уналтад ороод байсан холбооны ажлыг үргэлжлүүлж яваа Ц.Хосбаяр дасгалжуулагчтай салшгүй холбоотой билээ.

Тэрбээр “Монголчууд урьд нь тивийн АШТ-ээс нэг медальтай ирэхэд бахдаж, баярладаг байлаа. Одоо ДАШТ-ээс нэгээс илүүтэй медальтай ирвэл голох үе гардаг боллоо. Энэ бүхэн тамирчдаас илүү их зүйл шаардах болсон. Манай хүндийг өргөлтийн тамирчдаас одоо ганц Олимпийн медаль дутуу байна. Би энэ амжилтыг үргэлжлүүлээд, одоо Олимпийн наадмаас медаль хүртэхсэн гэж бодож байна. Бэлтгэлийн танхимын хаалгыг хаагаад гарсан бол хачин зүйл ярихаа больчих хэрэгтэй. Үүнийг олон хүнд хэлж байсан. Гэтэл ийм явуургүй мэдээлэл гаргаж байгаад үнэхээр харамсаж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж