Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилчид 15 хоногийн турш номын дуу сонсч, монгол бичиг сурч эхэлжээ. Өнөөдөр анхны хичээлээ эхлүүлсэн байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын захирамжаар 15 хоногийн турш өдөр бүхэн ажлын цагаасаа нэг цагийн өмнө цугларч хичээллээд, цаашид бие даан сурах суурь мэдлэгтэй болох аж.
2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар 2025 оноос төрийн албан хэргийг үндэсний бичгээрээ хөтөлж эхэлнэ гэж заасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга болон Тамгын газрын ажилчид нь ч суралцаж буй юм байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бичгийн хичээлээ цайны цагаар болон зав гарсан үедээ давтдаг гэсэн шүү.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ