АНУ-ын Небраска мужид 61 настай Сециле Элэж хэмээх эмэгтэй өөрийн ач охиноо тээн төрүүлжээ. Учир нь түүний хүү Мэтью нь ижил хүйстэн бөгөөд тэрбээр өөрийн хамтрагчтайгаа гэр бүл зохиохыг хүссэн байна. Иймд ээж нь хүүгийнхээ төлөө, үр удмыг нь авч үлдэн, хүүгээ аз жаргалтай амьдруулахын тулд энэхүү хачин жигтэй гэмээр шийдвэрийг гаргажээ.
Үүний тулд Сецилэ маш олон шинжилгээ өгч, эмч нараас зөвлөгөө авсан ба түүний бие цоо эрүүл, хүүхэд тээх боломжтой гэсэн хариу сонссон байна. Эмч нар тэдний гэр бүлийн хүсэлтийн дагуу хүүгийнх нь эсийг, түүний хамтрагч Доуэртигийн эгчийн өндгөн эстэй нэгтгэн эхийнх нь саванд суулгасан ажээ. Энэ бол хүүгийнх нь хувьд үр удмаа үлдээх цорын ганц боломж байсан учир зориглон ийм шийдвэр гаргасан тухайгаа Сециле хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ