2012 онтой харьцуулахад Орос музей үздэг хүмүүсийн тоо 60 хувиар өсжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

2012 онтой харьцуулахад Орос музей үздэг хүмүүсийн тоо 60 хувиар өсжээ

2012 онтой харьцуулахад Орос музей үздэг хүмүүсийн тоо 60 хувиар өсжээ
Энэхүү тоо нь ЗХУ-ын нийт үзүүлэлтүүдийг давсан хэмээн ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский тэмдэглэв

МОСКВА, 3-р сарын 27. /ТАСС/. 2012-2018 онуудын хооронд Орост музей үздэг хүмүүсийн тоо 60 хувиар өссөн тухай Лхагва гарагт ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский мэдэгдэв.

«2012 онтой харьцуулахад Орос музей үздэг хүмүүсийн тоо 60 хувиар өссөн ба тасалбар борлуулалтын болон Холбооны музейнүүдээр зохион байгуулдаг аяллуудын орлого сүүлийн таван жилийн хугацаанд 2.5 дахин нэмэгдэж, үзэсгэлэнгүүдийн тоо 1.6 дахин өсжээ. Ингэснээрээ бид музейн ирцийн хувьд бүх Зөвлөлтийн нийт үзүүлэлтүүдийг давсан » хэмээн сайд тэмдэглэв.

Соёлын яамны танилцуулгаас харахад 2012 онд 80 сая хүн музей үзэж байсан бол 2018 онд 130 сая болжээ. 2012 онд 50 мянга гаруй үзэсгэлэн зохион байгуулагдсан бол өнгөрсөн онд 80 мянгаас давав. 2012 онд Холбооны музейнүүдийн орлого 6.2 тэрбум рубльд хүрсэн бол 2018 онд 15.5 тэрбум рубль болжээ. Үүнээс гадна 2012 онд Холбооны музейнүүдийн төсвийн хөрөнгө оруулалт 10,4 тэрбум рубль байсан бол 2018 онд 17,5 тэрбумд рубльд хүрсэн.

Сайдын үзэж буйгаар музейнүүд «тасалбарыг нь ч олж авахад бэрх, үнэхээр моодны газрууд» болж байна.

Эх сурвалж: tass.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж