Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлнэ

Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Улсын ерөнхий прокурор болон орлогчийг, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэдний оронд хэнийг томилох, АТГ-ын даргад хэнийг дэвшүүлэх зэрэг томилгоо улс төрийн хүрээнд халуун сэдэв болж буй. Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн байгууллагын зарим удирдлагыг чөлөөлөх, тэднийг орлох хүмүүсийг нэр дэвшүүлж, АТГ-т ашиг сонирхлыг нь шалгуулахаар хүргүүлэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, Улсын Ерөнхий прокуророор прокурорын туслах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлэхээр “тохиролцсон”. Тиймээс түүний ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар АТГ-т хандаад байгаа гэнэ. Б.Жаргалсайхан нь өмнө нь Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2015 оны дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн ерөнхий прокурорын туслах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилогдож байжээ.

Харин прокурорын орлогчид Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэгийн нэр яригдаж байгаа юм.

Түүнээс гадна Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга нарын нэрс яригдаж байгаа ч улс төрийн хүрээнд “тохиролцож” чадахгүй байгаа гэсэн мэдээлэл ч байна. Улс төрийн хөшигний ард АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаяр, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, З.Дашдаваа зэрэг хүмүүсийн нэрс яригдаж байгаа бөгөөд эцсийн байдлаар тодорхой шийдэлд хүрээгүй байгаа гэнэ. Мөн эдгээр нэрс зөвхөн тодорхой хүрээнд яригдаж байгаа бөгөөд эцэслэн шийдээгүй учраас нэрс өөрчлөгдөж болохыг энд тодотгоё.

Хуулийн байгууллагын удирдлагыг томилох асуудлыг Баасан гаригт эхлэх хаврын чуулганы эхэнд хэлэлцэхээр ярилцаж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж