Хялбар аргаар мөнгө олж, хөрөнгөө өсгөх сонирхолтой иргэд залилангийн гэмт хэргийн хохирогч болсоор байна. Тухайлбал, “Лимитлесс Бридж” ХХК иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тус компани нь уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Тус компани “Манай компанид 2.050.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр нэг сарын дараа 5.000.000 төгрөг болгож авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, иргэдтэй зээлийн гэрээ байгуулан их хэмжээний хохирол учруулжээ. Уг хэргийн улмаас хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах шаардлагатай юм байна.
Э.АРИУН