Дулааны худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Дулааны худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн ард дулааны худгаас өчигдөр /2019.04.02/ эрэгтэй хүний цогцос олджээ. Хэргийг тодруулбал, өчигдөр өдрийн 17:02 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт нэгэн иргэн дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн найман алба хаагч 17.15 цагт очиход нэр, хаяг нь тодорхойгүй, 45-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж