Хаясан картын мөнгийг олгох ямар ч боломжгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Хаясан картын мөнгийг олгох ямар ч боломжгүй

Хаясан картын мөнгийг олгох ямар ч боломжгүй

НИТХ-ын 23 дугаар хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тарифын асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр хотын захирагч С.Амарсайхан “Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно” хэмээн мэдээлсэн билээ.

Энэ асуудлыг “Улаанбаатар смарт карт” команийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Оюунцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “1.8 тэрбум төгрөг нь зөвхөн хаяж гээсэн картанд төвлөрсөн мөнгө биш. “Улаанбаатар смарт карт” компани үйл ажиллагаагаа явуулснаас хойш борлуулсан нийт картыг цэнэглэсэн байгаа мөнгө юм. Манайх үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 1.4 сая карт борлуулсан. Эдгээр картыг цэнэглэсэн байгаа мөнгө юм. Өөрөөр хэлбэл, иргэд зорчихоор төлөвлөөд картаа цэнэглэсэн мөнгө, хаясан карт дахь мөнгө, цэнэглэсэн ч байнга хэрэглэдэггүй карт дахь мөнгө ч орж байгаа гэсэн үг.  Хаясан карт дахь мөнгийг нь олгох ямар ч боломжгүй. Хаясан картыг хэн нэгэн олоод ашиглах боломжтой. Тиймээс хаясан гэж хэлээд мөнгө авах ямар ч боломжгүй байдаг юм.

Харин картаа хугалсан, гэмтээсэн тохиолдолд, тухайн картаа бариад ирвэл манай компани үлдэгдлийг нь шалгаад, шинэ карт рүү нь шилжүүлэх боломжтой. Мөн ахмад настны, оюутны картыг цэнэглүүлсэн тохиолдолд картаа шалгуулаад мөнгөө эргүүлж авах боломжтой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж