Танд хуримтлал бий юу?

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Таны орлого нэг мэдэхэд үрэгдчихээд, юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй, хэрэгцээт зүйлд зарцуулж чадахгүй байна уу? Та өөрийн орлогынхоо тодорхой хувийг хуримтлуулах талаар бодож байсан уу ?

Монголчууд бид гэнэтийн мөнгөний шаардлага хэзээ ч гарахгүй юм шиг л өдөр бүрийг урсгалаар нь өнгөрүүлдэг.  Гэвч бидэнд гэнэтийн маш олон эрсдэлүүд тулгардаг. Хэрэглэж буй эд зүйлс эвдрэх, Өвчин эмгэг тусахад  бид таарч болох эрсдлүүдэд бэлдэх хэрэгтэй байснаа ухаардаг. Энэ үед хуримтлалтай болох талаар бодож эхэлдэг.

Хуримтлал нь таны ирээдүйн зорилгыг биелүүлэхээс гадна улс орны эдийн засагт хувь нэмэр болдог байна.

ОУ-ын эдийн засагчид хөгжлийн үндсийг “хуримтлал” хэмээн тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт орлого, хоёрдугаарт хуримтлал, гуравдугаарт хөрөнгө оруулалт. Орлогоороо хуримтлал үүсгээд хуримтлалаараа зөв  хөрөнгө оруулалтыг хийж чадвал тэр нь эргээд орлого болон орж ирэх замаар хөгжил бий болдог. Учир нь иргэдийн хадгаламжийн мөнгө банкнаас зээлийн хэлбэрээр гарч дотоодын олон аж ахуйн нэгжүүдэд очдог. Ингээд ДНБ нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд хөгжинө. Харин улс орон компаниудаасаа татвар авч, татварын хэмжээ нэмэгдсэнээр төсвийн орлого өснө. Төсвийн орлого өсвөл хөрөнгө оруулалт ч нэмэгдэж, халамж ч зохих ёсондоо нэмэгдэнэ гээд бүгд хоорондоо холбоотой байдаг.

Иргэд хуримтлалыг тодорхой зорилготойгоор хуримтлуулдаг. Ойрын зорилго тавин хэрэгцээт зүйлээ худалдан авах, байр машин зэрэг хэрэгцээгээ хангах, ирээдүйд учирч болох ямарваа нэгэн эрсдэлээс хамгаалах, урт хугацааны зорилго тавин  үр хүүхэддээ зориулах эсвэл тэтгэвэрт гарсны дараа гачигдаж дутагдахгүй амьдрахын тулд хуримтлал үүсгэж байна.

Хадгаламжийн данстай байх хамгийн чухал ашиг тусын нэг нь  мөнгөө хэрэгцээгүй  зүйлд зарцуулахгүй хадгалан чухал хэрэгцээт үед авч хэрэглэх боломжтой. Ингэснээр зардлаа хэмнэж, ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаалагдана. Мөн дансанд хүү бодогдож  таны хадгаламжиндаа хийсэн мөнгө өсч арвижна. Хүсвэл хүүгээ урьдчилан авч өөрийн хүссэн хэрэгцээндээ зарцуулах санхүүгийн бодит нөөцийг бий болгох боломжтой. Урт хугацааны турш хүлээсэн зорилгодоо хүрч чадна. Жишээ нь: Орон сууцны зээл болон бусад зээлд хамрагдаж гал голомтоо бадраан,  өөрийн хэрэгцээгээ хангаж чадна.

Иргэдийн энэхүү хуримтлал нь нэг талаасаа, хувь хүний хувьд  өөрийн орон байр, унах унаа болон чухал хэрэгцээгээ хангах, үр хүүхдийнхээ ирээдүйд хуримтлуулж байгаа санхүүжилт болон учирч болох эрсдлээс хамгаалах, нөгөө талаасаа, эдийн засагт хөрөнгө оруулалт болдог.

Өнөөдрөөрөө амьдрах биш ирээдүйгээ харж амьдрах цаг үе ирээд байна.

 

Та Капитал банкинд хуримтлал үүсгэвэл танд ямар ашиг тустай вэ?

–     Таны хөрөнгийг найдвартай эрсдэлгүй, өндөр хүүгээр хадгална.

–     Хуримтлалыг бий болгосноор ирээдүйд Та санхүүгийн эрх чөлөөнд хүрч худалдах авахаар хүсэж байсан томоохон зүйлээ авах боломжтой болно.

–     Бяцхан үрсийнхээ сурч боловсрох, өсөж дэвших баталгааг бий болгоно.

–     Орон сууцны зээлд хамрагдаж орлогоо баталгаажуулах, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх болон хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны зээлд хамрагдах боломжтой.

Капитал банк  нь үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан харилцагч та бүхэндээ зориулж хадгаламжийн хүүгээ өсгөлөө.

Хугацаатай хадгаламжийн хүү: 11.2%-16.7%

Хугацаагүй хадгаламжийн хүү:  7.2%

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж