30 жилийн маргаанд цэг тавьсан дипломат сэлфи

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

30 жилийн маргаанд цэг тавьсан дипломат сэлфи

30 жилийн маргаанд цэг тавьсан дипломат сэлфи

Македон улс нэрээ өнгөрсөн нэгдүгээр сард “Умард Македоны Бүгд Найрамдах Улс /УМБНУ/ ” болгож өөрчилснөөр Грек улстай 30 жилийн турш маргасан маргаан нь өндөрлөсөн билээ. Уг маргаанаас болж Грек улс хойд хөршдөө ганц ч удаа айлчилж байгаагүй юм.

Грекийн Ерөнхий сайд Алексис Цпирас өчигдөр /2019.04.02/ Македон улсад анх удаа айлчилсан бөгөөд тус улсын Ерөнхий сайд Зоран Каев түүнийг угтан авч, хамт сэлфи зургаа татуулсан нь маш онцгой тохиолдол болж, олон жилийн маргаанд цэг тавьсан “дипломат сэлфи” байлаа хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Македон хэмээх нэр нь Грек улсын хувьд түүх соёлын маш чухал ач холбогдолтой төдийгүй Македонтой хил залгаа Грекийн мужийг мөн Македон гэж нэрлэдэг учир үүнтэй ижил нэртэй улс хөрш залгаа орших нь үндэсний аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учир нэрээ солихыг УМБНУ-аас шаардсаар ирсэн билээ.

Грекийн шаардлагыг хүлээж аваагүй учир Македон улсын НАТО-д элсэхэд нь хориг хүртэл тавьж байсан юм. Одоогоор Грек улс хоригоо цуцлаагүй байгаа ч энэ удаагийн айлчлалаар Грек улс УМБНУ-д 500 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх гэрээ хэлэлцээрүүд хийх юм байна.

Эх сурвалж: www.smh.com.au

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж