Үр өгөөжтэй үйлдвэрлэлийг дэмжиж ажиллахаа Хотын захирагч илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Үр өгөөжтэй үйлдвэрлэлийг дэмжиж ажиллахаа Хотын захирагч илэрхийллээ

Үр өгөөжтэй үйлдвэрлэлийг дэмжиж ажиллахаа Хотын захирагч илэрхийллээ

“Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнд оролцож байгаа 150 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийн ур ухаан шингэсэн бараа бүтээгдэхүүнтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан санал бодлоо солилцлоо.

Гутал, цүнх арьсан эдлэлийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгч “Бэст шүес” компанийн захирал Б.Түвдэнням ажлын гутлаа Хотын захирагчид тайлбарлан, үйлдвэрийн үйл ажиллагааны талаараа танилцууллаа. Эднийх импортыг орлох гутлын үйлдвэрлэл эрхлээд 13 жил болж байгаа. Гоёлын, өдөр тутмын, ажлын гуталнууд хийдэг юм байна.

С.Амарсайхан: Ажлын гутал хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?

Б.Түвдэнням: Нэг гутал 100-130 мянган төгрөгийн хооронд гарч байгаа. Чанарын тохирлын гэрчилгээгээ авсан. Монгол хүний биеийн онцлогт тохирсон загвараар үйлдвэрлэдэг. Чийг татахгүй, эдэлгээ даадаг, хөлд эвтэйхэн гэдгээрээ онцлог гэв.

Улаанбаатар хотынхны 70 гаруй хувийг Монголд үйлдвэрлэсэн ваннаар хангадаг “Монгол ванн констракшн”-ий урласан ваннтай хотын дарга танилцав. Тэднийх үйлдвэрээ БНСУ-аас авчирч, технологийг нь Монголд нэвтрүүлсэн бөгөөд чанартай, хийц загвар сайтайгаараа онцлог гэдгээ уламжилж байлаа. Зөвхөн нэг хэмжээтэй ванныг өөр өөр загвараар арваас дээш хувь хийж борлуулдаг тухайгаа тэрбээр Хотын захирагчид мэдээлэв.

Түүнчлэн ШУТИС-ийн Арьс шир судлалын хүрээлэнгийн үйлдвэрлэсэн боловсруулсан арьс,  1 квт-аар 10 м.кв талбайг халаах зориулалттай халаалтын систем, хонины нэхийг боловсруулан гэрийн дулаалга хийсэн гэх зэрэг шинэлэг, шинийг санаачилсан үндэсний үйлдвэрлэгчдийг Улаанбаатар хотын захиргааны зүгээс сайшаан, шаардлагатай тохиолдолд дэмжиж ажиллахаа Хотын захирагч С.Амарсайхан  бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж