"Чихрийн шижин өвчнөөс шалтгаалсан тархины цус харвалт тэнэгрэлд хүргэдэг"

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

"Чихрийн шижин өвчнөөс шалтгаалсан тархины цус харвалт тэнэгрэлд хүргэдэг"

"Чихрийн шижин өвчнөөс шалтгаалсан тархины цус харвалт тэнэгрэлд хүргэдэг"

Тархины судасны эмгэг, цус харвалт өвчний талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч, Их эмч Ж.Ариунаатай цөөн хором ярилцлаа.

-Залуус тархины цус харвалтаар өвчилж, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаагийн шалтгаан нь амьдралын буруу хэв маягтай холбоотой юу?

-Тархины харвалтыг эдийн болон цусанцар гэж хоёр ангилдаг.  Эдийн харвалтаас шалтгаалсан нас баралт Монгол Улсын хэмжээнд өндөр байна. Шалтгаан нь цусны даралт ихэссэнээс болдог. Тиймээс цусны даралтыг хэрхэн бууруулах вэ гэдэг нь хамгийн чухал. Хүн амын дунд цусны даралтын тухай мэдлэг мэдээлэл, өөрсдөө үзэх нь өмнөх таван жилээс харьцангуй сайжирсан. Хамгийн гол нь эмээ тогтмол ууж, даралтаа тогтмол үзэх, даралтыг хэвийн байлгахад баримтлах дэгүүдийг мөрдлөг болгох нь чухал. Тархины судасны эмгэгийг ерөнхийд нь архаг болон хурц явцтай гэж хоёр хуваадаг. Хурц явцтай гэдэг нь тархины харвалт юм. Богино хугацаанд хүний амь насаа алдаж ч болзошгүй. Үүнээс гадна тархины архаг хямралд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тархины цус харвалтаар өвдсөн, амьд үлдсэн архаг хямралтай байгаа өвчтөнүүд шинээр хурц харвалт өгсөн хүмүүсээс хоёр дахин илүү байна. Шалтгаан нь бидний яриад байгаа цусны даралт ихсэх, чихрийн шижин, судас хатуурах өвчинтэй холбоотой. Мэдээж амьдралын хэв маяг ямар байхаас зайлшгүй тэр хүний эрүүл мэнд шалтгаална. Үүнээс гадна энэ өвчинд нөлөөлдөг удмын шинж чанартай байж болно. Толгой их өвддөг бол мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Амьдралын хэв маягт анхаарах асуудал архаг цусан хангамжийн даамжралын нөлөөтэй.

-Толгой өвдөхөд тоохгүй байж болохгүй байх нь. Ийм тохиолдолд хүмүүсийн дийлэнх нь парацетамол болон даралт буулгах эм хэрэглэдэг. Энэ нь эсрэгээрээ сөрөг нөлөөтэй юү?

Толгойн өвдөлтөөс гадна тархины архаг өвчний үндсэн суурь нь цусан дахь сахар, цусан дахь өөхний хэмжээ, цусан дахь даралтын хэмжээ их байх нь хүнд мэдэгдэхгүйгээр тархины бичил судсуудад өөрчлөлт өгч, мэдрэлийн шинж тэмдэг илрэхгүй байж болно. Толгой үе үе өвдөж байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж шалтгааныг тодруулах нь чухал юм. Эмийг дур мэдэн хэрэглэх нь аюултай. Эмчийн хяналтад эмийг зөв сонгож, тогтмол уух хэрэгтэй. Хүмүүсийн ихэнх нь даралтны эмээ гэнэт санахаараа буюу ихэссэн үед нь уух хандлага түгээмэл. Энэ нь тархины цусан хангамжид сөргөөр нөлөөлдөг. Эсвэл эмээ уудаггүй. Үүнээс болж тархины цус харвалт болно. Даралт бууруулах эмийн зохистой хэрэглээ хамгийн чухал.

Хэчнээн олон судас бөглөрнө, төдийчинээ мэдрэлийн эс үхэж, үйл ажиллагааг нь алдагдуулна. Энэ бол оюун ухаанд илүү нөлөөлдөг. Жишээ нь, мартамхай болж, нойргүйдэх, ажлын бүтээмж буурах, уур уцаартай байх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мэргэжлийн эмчид эрт үзүүлж оношлуулснаар өвчнийг эрт үед нь эмчилж, тархины харвалтаас сэргийлэх бүрэн боломжтой.

-Тархины цус харвалтад нөлөөлдөг гол хүчин зүйл нь чихрийн шижин. Үүнээс болж тэнэгрэл үүсдэг гэдэг нь ямар учиртай вэ?

-Тэнэгрэлийн өвчний дотроос судасны шалтгаант тэнэгрэл гэж бий. Даралт ихтэй олон жил явснаас судас нарийсч бөглөрөх, судас хатуурах ийм өөрчлөлт орж, тархины цагаан бодисыг сонгомлоор илүү их гэмтээснээс болж аажимдаа дэд мэдрэлийн системийн үйл ажиллагааны өөрчлөлтөөр илэрнэ. Энэ нь тэнэгрэлээр илэрдэг гэсэн үг.

-Тархины цус харвалтын дараа бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Тархины судас хатуурч бөглөрснөөс болж эд эсэд өөрчлөлт орсон бол эмчлэх их хэцүү л дээ. Мэдрэлийн эсийн үйл ажиллагааны алдагдлаар илрэх буюу хөдөлгөөн саажих, алхаж чадахгүй байх, тэнцвэрээ алдах хэл яриа муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хүний амьдралын чанарт нөлөөлдөг шинж илэрдгээрээ энэ өвчин их аюултай. Энэ шинж тэмдгийг ойр дотных нь хүмүүс мэддэг байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж