Аутизмтай хүний тоо Орост хоёр дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Аутизмтай хүний тоо Орост хоёр дахин нэмэгджээ

Аутизмтай хүний тоо Орост хоёр дахин нэмэгджээ

Аутизмтай хүний тоо сүүлийн жилүүдэд Орост хоёр дахин нэмэгдсэн болохыг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба "РИА Новости"-д мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 2-ныг Аутимз өвчний талаарх мэдээллийг түгээх өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас 2007 онд гаргасан юм.

Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2014 онд 13897, 2018 онд 31415 хүн аутимз гэсэн оноштойгоор бүртгэгджээ.

Аутизм бол хүүхэд төрснөөс хойш гурван жилийн хугацаанд илэрдэг өвчин. Энэ өвчнөөр хүйс, нийгмийн байдал харгалзахгүй өвддөг. Бусадтай харьцахдаа жирийн хүүхдээс өөр байх, мэдээллийг бусдаас өөр хэлбэрээр хүлээн авч боловсруулдаг, нэг үйлдлээ олон удаа давтан хийдэг зэрэг гол шинжүүд илэрдэг.

Хүүхдийн сэтгэл зүйч эмч Татьяна Крылова "РИА Новости"-д хэлэхдээ аутизмаар оношлогдож буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Түүний нэг нь АКДС (адсорбированная коклюшно-дифтерийно-столбнячная вакцина) вакциныг хүлээн авч чадахгүй хариу сөрөг үйлдэл үзүүлж байгаа явдал гэжээ. “Вакцины дараа хүндрэл үүсч, дараа нь аутизм оношлогдож байна” хэмээн Татьяна Крылова хэллээ. Үүнээс гадна буруу хооллолт, экологийн хөнөөлт орчин мөн нөлөөлж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж