Винсе Картер бүх цаг үеийн V байранд орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

Винсе Картер бүх цаг үеийн V байранд орж ирлээ

Винсе Картер бүх цаг үеийн V байранд орж ирлээ

НБА-д 21 дэх улиралдаа тоглож буй 42 настай В.Картер өнгөрсөн даваа гаригт "Милоуки Бакс" багийн эсрэг тоглолтод оролцсон. Лигийн ахмад тоглогч В.Картер тус тоглолтод оролцсон нь түүний НБА-д хийж буй 1477 дахь тоглолт байсан юм. Ингэснээр тэр НБА-н бүх цаг үеийн түүхэнд К.Мэлоуныг гүйцэж, эхний тавдугаар байранд орж ирлээ. "Юта Жазз" болон "Лос-Анжелес Лейкерс "багт тоглож байсан К.Мэлоун 19 улирал тоглохдоо 1476 тоглолтод оролцож байсан юм. Энэ амжилтыг В.Картер нэгээр ахиулан эхний тавд орж ирсэн.

НБА-н түүхэнд Р.Париш 21 улирлыг өнгөрүүлэхдээ 1611 тоглолтод оролцсон амжилтаар тэргүүлдэг. К.Абдул-Жаббар 1560, Д.Новицки 21 улиралдаа 1516 оноотой үргэлжилж байгаа бол Ж.Стоктон 1504 оноотой эхний дөрвөн байранд бичигддэг ажээ. "Атланта Хаукс" багт улирлыг өндөрлүүлэхэд тавантоглолт үлдээд байгаа бөгөөд В.Картер 1477 тоглолтоо 1480 гаргах боломжтой.

В.Картер "Милоуки Бакс" багийн эсрэг лигийн 1477 дахь тоглолтдоо оролцохдоо талбай дээр 19 минут өнгөрүүлж, 9 оноо авч, хоёр удаа самбараас бөмбөг авсан байна. Өдгөө 42 настай В.Картер анх 1998 оны драфтын нэгдүгээр тойргийн тавдугаар сонголтоор "Голден Стэйт Уорриорс" багт сонгогдсон ч солилцоонд орж, "Торонто Рэпторс" багт очиж байсан.

"Торонто Рэпторс" багаас карьераа эхлүүлж байсан В.Картер өнгөрсөн хугацаанд "Нью-Жерси Нэтс", "Орландо Мэжик", "Финикс Санс", "Даллас Маверикс", "Мемфис Гриззлис", "Сакраменто Кингс" багуудад хүчин зүтгэж байсан. Тэрээр бүх оддын тоглолтод 2000-2007 оны хооронд найман удаа оролцож байснаас гадна Нэгдсэн Улсынхаа шигшээ багт багтаж, 2000 оны Сиднейн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан тоглогч юм.

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж