ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн мэдлийн “Ростех” корпорацийн удирдлагын тогтолцоог сайжруулах хуулийн төслийг батламжилсныг ОХУ-ын хууль эрх зүйн баримт бичгийн портал нийтэлжээ.
Энэхүү хуулиар корпорацийн үйл ажиллагааны чиглэл, зорилгыг илүү нарийвчилж, корпорацийн Хяналтын хорооны эрх мэдлийг тодотгосон байна. Тухайлбал, Хяналтын хорооны гишүүдийн томилогдох хугацаа, ямар бүрэлдэхүүнтэй байх, “Ростех”-ийн удирдлагад ямар бүрэн эрхтэй оролцохыг заасан байна. Мөн Хяналтын хороо нь “Ростех”-ийн бүрэлдэхүүнд байгаа компаниудын хувьцааг удирдах эрхтэй болж байна.
Хяналтын хорооны гишүүдийн тоо ес байсныг 11 болгон өргөтгөж байна. Бүрэн эрхийн хугацаа нь таван жилээс илүүгүй байх ажээ.
Холбоотой мэдээ