БНСУ-ын балетчид Монголд бүжиглэнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

БНСУ-ын балетчид Монголд бүжиглэнэ

БНСУ-ын балетчид Монголд бүжиглэнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид БНСУ-ын “WISE” балет театрын бүжигчидтэй хамтран “High Feeling” модерн балетыг тоглох гэж байна. Хоёр орны уран бүтээлчдийн тоглолт дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд театрын тайзнаа болох бөгөөд тоглолтын талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Уг тоглолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас дэмжин ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын “WISE” балет театраас 23 хүн хүрэлцэн иржээ.

“WISE” балет театр 2005 оноос хойш Сөүл хотод тасралтгүй үйл ажиллагаа явуулж иржээ. Одоогоор дотоодын болон гадаадын 80 гаруй балетын тоглолт хийсэн байна.

Нigh Feeling” хамтарсан модерн балетын тоглолт нь орчин үеийн шинэ шилдэг бүтээлүүдээс бүрдэж байгаа юм. Тус тоглолтын онцлог бүтээлүүдээс дурдвал:

  1. Les movement (Ким Юун Гёл-дэглэлт)

Энэхүү бүжгийн тавилт нь балет бүжгийн уран хөдөлгөөнүүдийг хөгжмийн аятай хослуулан өрнөж буй үйл явдал, түүний мэдрэмжийг бүжигчид болон үзэгчдэд илүү ихээр таниулахыг эрмэлзсэн бугээл юм. “Les Movement” нь 2014 онд дэглэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тоглогдсоор байна. Мөн энэ хугацаанд бүжгийн дэглэлтийг нэлээдгүй шинэчилж бүжгийн хүнд элементүүдийг нэмсэн нь энэ бүтээлийг илүү сайн бүтээл болгосон.

  1. Intermezzo (Жу Жэ Мэн)

Өчигдөр өнөөдрийн ялгаа үл харагдах нэг хэв маягын амьдралд өөрийгөө танихаа больтлоо мартаж хун хоорондын харилцаа, сэтгэл хөдлөлөөс зугтаж хуурамч зүйлруу тэмүүлж буй хүн болж хувирна

3.Utopia (Ким Сун Мин)

Wise балет театрын бүжиг дэглээч Ким Сун Мин нь энэ эргэх орчлонд хүн бүр өөрийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх, аз жаргалтай амьдрах дэлхий ертөнц төсөөллийн ертөнцийг би болгож түүнээсээ санаа авч энэхүү бүтээлийг дэглэсэн.

  1. Хюго Вера – “Диваажин энд байна” балетын хэсгээс

Дашрамд дурдахад тасалбарыг 10.000, 60.000, 80.000 төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж