“Бадмаараг” сургуулийн сурагчид Ялалтын баярт оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

“Бадмаараг” сургуулийн сурагчид Ялалтын баярт оролцоно

“Бадмаараг” сургуулийн сурагчид Ялалтын баярт оролцоно

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээс “Болор одод” найрал дууны тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Улаанбаатар хот болон орон нутгийн найрал дууны 13 баг орос, монгол дуугаар өрсөлдөж, ялагч болсон СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургууль Москва хотод болох Ялалтын баярт оролцох эрх авчээ.

Удаах байрт МҮОНРТ-ийн дэргэдэх хүүхдийн найрал дууны У.Мөнхжаргал багштай “Улаан бүч” чуулга, гуравдугаар байрт Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн багш Л.Отгонцэцэгийн удирдсан “Цагаан сарнай” найрал дууны хамтлаг орсон байна.

Уралдааны хоёрдугаар байрт орсон “Улаан бүч” багийг “Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхээр шагнасан бол “Цагаан сарнай” хамтлагийг хоёр сая төгрөгөөр урамшуулжээ.

“Болор одод” найрал дууны уралдааны шүүгчээр ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цэргийн прокурор, хурандаа Н.Игорь Витальевич, ОХУ-ын Элчин сайдын яамны атташе П.Ксения Юрьевна, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий хормейстер, ахмад О.Эрдэнэцог, Улсын дуурь бүжгийн театрын ерөнхий хормейстер Н.Дашбямба болон хормейстер, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Алтантуул нар ажилласан байна.

“Болор одод” найрал дууны наадам хойд хөршид жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ онд 13 дахь удаагийнх болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж