Ц.Сүхбаатар: Монголыг ШХАБ-д элсүүлэх мөнхийн хүсэл 2 хөршид байсан | News.MN

Ц.Сүхбаатар: Монголыг ШХАБ-д элсүүлэх мөнхийн хүсэл 2 хөршид байсан

Ц.Сүхбаатар: Монголыг ШХАБ-д элсүүлэх мөнхийн хүсэл 2 хөршид байсан

Ц.Сүхбаатар: Монголыг ШХАБ-д элсүүлэх мөнхийн хүсэл 2 хөршид байсан

Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон гэсэн мессежийг эрх баригчдын зүгээс болон Ерөнхийлөгчийн зүгээс өгөх болсон. УИХ-ын зарим гишүүд ч үүнийг дэмжиж байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатартай ШХАБ-ын асуудлаар цөөн хором ярилцлаа.


Та БНХАУ-д Элчин сайдаар сууж байсан. Ер нь ШХАБ-ын асуудал яагаад гэнэт гараад ирэв. Өмнө нь ШХАБ-д элсэх шахалт ирж байсан юм уу?

-ШХАБ бол бүсийн байгууллага. Энэ байгууллагыг Монгол Улс эсэргүүцээгүй, бас дэмжээгүй ч ажиглагчийн статустай байгаа. Үүнээс цааш бид явж чадахгүй. 1990 оны ардчиллаар олж авсан нэг том ололт бол бүрэн бие даасан улс болсон. Гэхдээ түүнээс өмнө нь хил хязгаар, засаг захиргаатай, соёл, боловсролын системтэй тусгаар улс байсан ч бие дааж асуудлаа шийдэж чаддаггүй байсан. Бүх асуудалд, томилгоонд оросууд оролцдог байсан. Түүнийг бид 1990 оны ардчиллын хувьсгалаар олж авсан. Хэрэв Монголын бие даасан байдлыг багасгах сонирхол хоёр хөршид л бий. Энэ хоёрын нөлөөнд орохгүйн тулд бид гуравдагч хөршийн бодлогыг баримтлах ёстой. Тэр дотроо барууны өндөр хөгжилтэй орнууд байсан цагт бид бие даасан байдлаа хадгалах боломжтой. Аливаа олон улсын байгууллагад нэгдэнэ гэдэг чинь тодорхой үүрэг хүлээж, шийдвэр гаргах шаардлага бий болно.

-ШХАБ-д элсэхгүй бол яах вэ?

-Одооноос л үр дүн нь мэдрэгдээд эхэлж байна. Зүүн Европоос бараа, бүтээгдэхүүн оруулж ирэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Оросууд хаалт хийгээд эхэлсэн. Бид барууны өндөр хөгжилтэй орнуудтай харилцаагаа сайжруулах гэхээр ОХУ барууны орнуудтай муудалцсан, хоригт орсон байгаа гэх мэт олон эрсдэлд орно. Зарчмын хувьд бид ШХАБ-д элсч болохгүй.

-Таныг Элчин сайдаар ажиллаж байхад БНХАУ-ын талаас ШХАБ-д элсэх шахалт хэр ирж байсан юм бэ?

-Тэр асуудлыг одоо яриад хэрэггүй. Ер нь бол хоёр хөрш Монголын ШХАБ-д гишүүнээр элсэхийг шууд хэлэхгүй ч тойруугаар илэрхийлдэг. Ер нь бол орох нь зүйтэй, орох ёстой гэдэг. Бид бол маш эелдгээр ажиглагчийн хувьд хамтран ажиллахад бэлэн байна, үүнээс цааш явж чадахгүй гэдэг байр суурин дээрээ байсан, цаашид ч байх ёстой. Бидний одоогийн ажиглагчийн байр суурь л хангалттай. Заавал бусад орны удирдлагын өмнө нэр хүнд олох, тэдэнтэй ойртохыг санаархаад байгаа юм уу сайн ойлгохгүй байна.

-Яг энэ өдрүүдэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан айлчлал хийж буй. Энэ хүрээнд ШХАБ-д элсэх асуудлыг ч ярьж буй гэх мэдээлэл байгаад байна?

-Энэ бол ихэд алсын хараагүй алхам гэж харж байна. Мэдээж эцсийн шийдвэрийг эрх барьж байгаа нам гаргана. Үүний үр дүнг хойч үе маань хүртэнэ. Монгол Улсыг барууны өндөр хөгжилтэй орнууд шиг амьдрал  нь баталгаатай, айх аюулгүй, улс төрийн нөлөөллөөс  хамааралгүйгээр амьдардаг чөлөөтэй орон болох ёстой. Тэдэнтэй бид аль болох ойр байх ёстой. Хамгийн эхлээд л барууны орнуудад тэтгэлгээр боловсрол эзэмших асуудал хаагдана. Алсдаа ирээдүй, залуу үед маш хүнд тусах шийдвэр. Ер нь бол ШХАБ бол улс төрийн агуулга, сонирхлоор нэгдсэн улсуудын нэгдэл. Манай улс эдийн засаг, соёлын хамтын ажиллагаанд оролцоод л явахаас түүнээс цааш оролцохгүй байхыг л чухалчлах ёстой. Хоёр хөрш маань мөнхийн сайхан ааштай байх уу, цаашид ямар асуудал үүсэх, хэнийх нь нөлөөнд орох уу  гэх мэт үл мэдэгдэх нөхцөл байдлаас аль болох ангид байх хэрэгтэй. Хамгийн чухал нь бид хоёр хөрш муудалцсан ч бид алинтай нь нийлэхгүй, гуравдагч хөрштэй сайн байна гэсэн тодорхой чиг барих нь зөв.

-Хоёр том хөрштэй ч гуравдагч хүчний бодлогыг бид баримталж ирсэн. Гэхдээ цаашид гуравдагч хөршийн бодлогоо өргөжүүлэх, хүрээгээ тэлэх ямар боломжууд байна вэ?

-ШХАБ-ын орнуудаас ганц ялгаруулж байгаа зүйл бол гуравдагч хөршийн бодлого. Үүний хүчинд хоёр хөршөөс гадна бусад улс оронтой харилцаатай байдаг гэж бусад орон Монголд ирж хамтарч ажиллахыг хичээдэг. Энэ бол тогтсон маш сайн жишиг. Хэрэв үүнийгээ хумьсан бодлого явуулж, хөрөнгө оруулагчдаа хөөж, хоёр хөршийн  хөрөнгө оруулалт татна гээд эхэлбэл юун гуравдагч хөршийн бодлого болоод л явна.

-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд ардчиллаас ухарсан үйлдлүүд гарах боллоо гэдгийг хэлэх хүмүүс олон байна, ялангуяа УИХ-ын баталсан хууль. Яг ийм хүч түрсэн байдлаар ШХАБ-ын асуудал шийдэгдчих вий гэсэн болгоомжлол байна?

-Бид өнөөдөр том сонголтын өмнө байна. Өнөөдрийг хүртэл явж ирсэн ардчилсан замаараа явах уу эсвэл дарангуйлал руу орох уу гэдэг сонголтын өмнө ирсэн байна. Эргэн тойрон дахь улс орны нөлөөгөөр нэг хүний дарангуйлал явах эрсдэл үүсээд байгааг бид ардчилалд аюул учирлаа гэж харж байгаа. Бидэнд өнөөдөр бодитой аюул учраад байна. ШХАБ-ын орнуудын эгнээнд оруулахыг шахах, шүүхийн бие даасан, хараат байдалд нөлөөлж ардчиллын багана, тулгуурыг нэг нэгээр нь унагааж байна. Тиймээс бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний зорьсон, биелсэн зорилтуудаа дүгнэж, цаашид ямар замаар явах вэ гэдгээ тодорхойлох сонголтын өмнө байна. Бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд явж ирсэн ардчиллын замаар явахаар бол ардчиллаа шинэ шатанд гаргах ёстой.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bat 2019-04-03 192.82.65.182

baruunihan bidniig saihan bolgono gej moroodoj suusnaas 2 horshteigoo hol niiluuleed zutgeed baih heregtei shuu dee.ene ts.suhbaatar geech amitanig bi medne l dee,jijighen tarhitai sarmagchin shig nohor doo,b*** doloohdoo harin garamgai,terniihee huchind l amidarch yavaa amitan.

Avatar

bat 2019-04-03 192.82.65.182

zovlolt holboot uls zadarsni daraa jinhene evgui baidald baisan dund aziin tadjik,kirgiz,uzbek,kazakuud ene evseld elssenii huchind tusgaar uls bolj haragdah bolson shuu dee.odoo tednii heniih ni tusgaar togtnol ergelzeetei baigaa yum be.tarvaga elbegdorj mongoliig mini hangalttai horloson,odoo aguu 2 horshiin maani oodoos turhirah hereggui,ted tuilin enh taivanch,neelttei bodlogo barij baigaa.baruunihan,yalanguya anglo-saksonchuud tuilin deerengui huuramch humuus shuu dee.baruunihan bidniig sai

Avatar

зочин 2019-04-03 202.9.43.153

ШХАБ чинь ,нэг бол шашиндаа нэвт шаалгуулцан эсвэл дарангуйлагчдаа хага базуулцан л улсуудын бөөгнөрөл байна лээ шдээ …

Avatar

иргэн 2019-04-03 202.126.89.82

Сүхбаатар ийм хэмжээний юм ярих хүн биш гэдгээ ухаарагтун!

Avatar

Зочин 2019-04-03 202.70.34.70

Элчин сайд байсан хүн гэхэд ямар зүйгүй юм яриа вэ? "Монголын бие даасан байдлыг багасгах сонирхол хоёр хөршид л бий. Энэ хоёрын нөлөөнд орохгүйн тулд бид гуравдагч хөршийн бодлогыг баримтлах ёстой" ч гэх шиг. Энэ чинь хар хайрцагтаа байх бусуу?

Avatar

овилгогүй яриа 2019-04-03 202.70.34.70

Элчин сайд байсан хүн гэхэд ямар зүйгүй юм яриа вэ? "Монголын бие даасан байдлыг багасгах сонирхол хоёр хөршид л бий. Энэ хоёрын нөлөөнд орохгүйн тулд бид гуравдагч хөршийн бодлогыг баримтлах ёстой" ч гэх шиг. Энэ чинь хар хайрцагтаа байх бусуу?

Avatar

Зочин 2019-04-03 202.126.89.124

ЭНД БАС ИХ МУНХАГ САНААНУУД ГАРЧЭЭ БИД ЗӨВХӨН ХОЁРХОН ХӨРШТЭЙ БИШ ЭЭ. ХИЛИЙН ШУГАМААР НИЙЛСЭН 2 ХӨРШТЭЙ. ГЭХДЭЭ СОЛОНГОС ЯПОН ЗЭРЭГ ХӨРШҮҮД МААНЬ ОРОСООС Ч ОЙРХОН ИЛҮҮ ӨРГӨН ДЭЛГЭР ХАРЬЦААТАЙ БАЙНА Ш ДЭЭ. АМЕРИК ЕВРОПРУУ ОРОСРУУ ЯВДГААС МЯНГА ДАХИН ОЛОН ХҮН ЯВЖ БАЙНА

Avatar

Зочин 2019-04-03 66.181.184.63

Манай экспортын барааны 96 хувийг хятадууд, 1,2 хувийг оросууд авч байна. Япон, Солонгосоос хэдэн хуучин тэрэг л оруулж байна. Юу ч мэдэхгүй байж ойр байна гэж бурж болохгүй.

Avatar

Зочин 2019-04-03 202.9.42.236

Гуравдагч хөршийн бодлого нэн чухал .Энгийн бид ч анзаарч байна шүү дээ.түүхээ сайн уншицгаая.Бас тунгаая.Цаг төрийн үймээнийг уншицгаая.Намдаг гуайн зохиол.

Avatar

зочин 2019-04-03 202.9.42.33

Манай дарга нар улсынхаа мөнгийг идэж бараад одоо ШХАБ-ын мөнгийг идэх гээд байгаан бишүү ? .

Avatar

Г.БАЯНСАЙХАН 2019-04-03 66.181.168.200

ЭНЭ Ц.СҮХББАТАР ГЭГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ ХЯТАДАД ЭЛЧИНГЭЭР АЖИЛЛАЖ БАЙХДАА БНХАУ-ЫГ АМ ХАМРАА ОЛОХГҮЙ Л МАГТАН САЙШААЖ ЯРЬЖ, БИЧИЖ, ЯРИЛЦЛАГА ӨГЧ БАЙСАН ДАА. ИЙМЭРХҮҮ ХАМЕЛОН ШИГ ХОЁР НҮҮРТ ЭТГЭЭДҮҮДЭЭС НЭН ДАРУЙ САЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ЭТГЭЭД ГАДААД ХЭРГИЙН САЙД БОЛСОН ТОХИОЛДОЛД ЛАВ Л МОНГОЛ, ХОЁР ХӨРШИЙН ХАРИЛЦАА ХӨГЖИХГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛОХ ШИГ БОЛЛОО. ХЯТАДЫН ЭСЯ ЭНЭ НӨХӨРИЙН ТАЛААР МАШ САЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙГАА БАЙХДАА.

Avatar

Bagsh 2019-04-03 173.66.16.120

3 dah hurshiin bodlogiig Mongol tur 1911 onoos hoish muruuduj,temcej irsen. 90 onoos heregjvvlj ehelsen. Odoo bolih ni l dee. Olon olon eh oronchdiin haluun ami hairan l yumdaa.
Ene talaar Zurgiin dund, Tsergiin TMS-t yu ch zaasangvi dee,hairan hairan…

Avatar

САЙХАНБЯМБА 2019-04-03 66.181.168.200

ҮХСАН ХАТСНЫ ЧИНЬ ХОЁР ХӨРШИЙН МӨНХИЙН ХҮСЭЛ. ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХ ЮМ БОЛ ШХАБ, ОРОС, ХЯТАДЫН ХАРИЛЦАА МОНГОЛТОЙ МОНГОЛГҮЙ УРАГШААГАА ЯВНА. МОНГОЛООР ДААНА Ч НЭГ ДУТАХГҮЙ ЮМ. ГЭТЭЛ БИД ДУНД НЬ ОРЖ АЖИЛЛАХГҮЙ БОЛ ЭНЭ ХОЁР ХУЙВАЛДААД ДУУСНА. ХОЁР ХӨРШ МОНГОЛЫГ ШХАБ-Д ЭЛСЭЭСЭЙ БИЛЭЭ ГЭЭД ӨДӨР БОЛГОН БУРХАНААС ГУЙЖ МӨРГӨДӨГ ГЭЖ ХЭЛЭХ НЬ Л ДЭЭ. БИТГИЙ ИЙМ ХӨГИЙН ХОГИЙН ПEССИМИСТ ПОПУЛИЗМ БИЧИЖ ЯРЬЖ БАЙЛ ДАА.

Avatar

onom 2019-04-03 103.212.119.40

aria l boloogu I bna. turshlaga chine dutaad bna.

Avatar

Bagsh 2019-04-03 173.66.16.120

3 dahi hurshiin bodlogiig 1911 onoos hoish muruuduud 1990 onoos l neg yum heregjij ehelsen shdee. Odoo boloh ni l dee.
Vvnii tuluu olon olon eh oronchid ami nasaa aldsan.
Hairan hairan …Zurgiin surguuli, Tsergiin TMS -d ene
tuhai er zaasangvi dee…

Avatar

Bold o 2019-04-03 223.62.163.99

Bravo ene hun gadaad hariltsaanii said hiih hemjeenii geo politikiin sain medlehtei hun bn ..sain tailvarlajee

Avatar

САЙХАНБЯМБА 2019-04-03 66.181.168.200

ЭНЭ НӨХӨР ХЯТАДАД ОЛОН ЖИЛ ЭЛЧИНГЭЭР СУУЧИХААД ГАДААД БОДЛОГЫН ТАЛААР АНХНЫ ЦАГААН ТОЛГОЙ АЛГА. ХОЁР ХӨРШИЙН БОДЛОГОГҮЙГЭЭР ҮХСЭН ХАТСНЫ ЧИНЬ ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО ВЭ? ХОЁР ХӨРШӨӨ АЛГАСАН ХАРАЙЖ ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО ЯВУУЛНА ГЭЖ БАЙХГҮЙ. ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО ГЭДЭГ НЬ ХОЁР ХӨРШТЭЙГЭЭ ТЭНЦВЭРТЭЙ ХАРЬЦАХ БОДЛОГО, ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО ХОЁРЫН ТЭНВЭР ХАНГАГДСАН БАЙДЛЫГ Л ХЭЛНЭ. ШХАБ-Д ГИШҮҮНЭЭР БАЙГАА 8 ОРНООС ХЭНИЙНХ НЬ ТУСГААР ТОГТНОЛ ХҮНД БАЙДАЛД БАЙГААГ ХЭЛЖ ЧАДАХ УУ?

Avatar

Зочин 2019-04-03 178.194.37.178

Umhii hujaagiin tochigoo chi z**l

Avatar

ehner n hytad shde 2019-04-03 202.126.89.178

Hytad hun hytadaa l yrina

Avatar

Зочин 2019-04-03 202.126.89.225

Түүгээр явсан гайг үүгээр дуудаж Элбэгдорж л 3 улсын уулзалт хийдэг болж, шадар сайд л оролцдог байсан ШХаБ -ын уулзалтад ерөнхийлөгчийн түвшинд оролцдог болгосон л доо. Одоо худлаа ярихаа больчих хэрэгтэй

Avatar

Зочин 2019-04-03 182.160.33.158

Өөрт нь таалагдахгүй асуудал үүсэнгүүт л шинэ хууль санаачлаад Энхболдыг унагасан, дахиад асуудал үүсэнгүүт дахиад хууль санаачлаад дарангуйлал тогтоочихлоо. Үүнд Хүрэлсүхээс ЖДҮ -ийн авилгал авч эрхшээлд нь орсон новшийн ПАРЛАМЕНТ буруутай. Энэ ЖДҮ -ын хэрэг бол дэлхийн парламентчдыг цочроосон том хэрэг гэж гэдгийг ойлгох цаг нь болсон.

Avatar

монгол иргэн 2019-04-03 202.131.236.170

Хоёх хөршийн бодлогод хавчуулагдаж хэзээ ч болохгүй. Тусгаар тогтносон, бие даасан, өөрийн хөгжлийн бодлоготой улс байх хэргтэй. Үүнд 3 дагч хөршийн бодлоготой байх нь тусгаар улсын гол цөм мөн. Хавханд орсон хулгана мэт байж болохгүй.

Avatar

Зочин 2019-04-03 103.57.94.189

saihan yariltslaga boljee. ter neg p.. minii mongoliig zarj ideheer shiidjee dee. uhevch suns n amrahgui bizee

Avatar

Зөвхөн урвагчид ШХАБд элсүүлнэ 2019-04-03 103.26.193.148

Хулгайч Бөх ШХАБ-д элсүүлэх гээд Тусгаар тогтносон бие даасан бүх системийг нэг нэгээр нь устгаж хоёр хөршийн хараат байдалд оруулах замаа засаж урагшилсаар байна Үхэр Монголчууд биеэр үзэж оройтож ойлгох юм байна

Avatar

Zochin 2019-04-03 103.26.194.144

2 hurshuusuu uur holiig harj chadahgui bol yuniih n uls orniig udirdah ve! Uvug deedsiinhe holch uhaaniig sanatsgaaya! Mongoliig Burhan iveeg!

Avatar

Зочин 2019-04-03 202.131.245.243

Ардчиллын 30 жилийн ойн үр дүнд Монгол Улс коммунист хятдын колони болчихсон сууж байна даа. Ардчиллын баян бүрдийн бондын өрөнд баригдсан гуйлгачин Монгол ардчиллын ачаар овоолсон шороон дээр уурхайн ухсан нүх хараад, эрхиэ эргүүлээд, мааниа уншаад согтуу сууж байгаа шүү дээ.

Avatar

zochin 2019-04-03 150.129.141.94

Tiimee bid yamar neg evseld negdehgui bh ni chuhal uuntei sanal neg bn harin daranguilal togtoh gej bn ardchilald ayul uchirlaa gedegtei sanal niilehgui bn er ni bol huuli huchnii baiguullaguudiig shinechilj saijruulah estoi manai huchniihen hereg ilruuleltiig zalhaan tseerluuleh zamaar ihevchlen hiij bn ene ni erunhiiduu urid niigmees ulamjilj irsen arga odoo boltol uuneesee salj chadahgui bn tehnologiin hugjil devshliig ashiglaj medleg chadvart suurilsan arga ajillagaa mash baga hiij bn

Avatar

ард 2019-04-03 66.181.184.63

Эвсэлд элссэн ч, элсээгүй ч Монголын эдийн засаг Хятадаас хараат байдалд улам бүр орсоор байна. 2 хөршийн дунд тэнцвэртэй харилцахад Оросын талтай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх ёстой. Оросууд хөрөнгөө 2 хамтарсан үйлдвэрээс авч гарахыг нь зогсоон, болиулах байсан юм. Тэнэгээс их юм болно шүү…

Avatar

Зочин 2019-04-03 202.131.245.243

Ер нь элсэхэд болохгүй юмгүй. Бид 2 л хөрштэй. Ховдын ховдог яргачин Элбэгдорж элсэж болохгүй гэж байна аа гэдэг чинь элсэж болно, элсэх хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Элсвэл ард түмэнд ашигтай тарвагад ашиггүй гэсэн үг. Ингэж л ойлгох

Avatar

Төрд хэнийг сонгохоо ард түмэн 2019-04-03 103.14.38.137

Төрд хэнийг сонгохоо ард түмэн сайн хармаар юм. Халтмаа, Ухнаагийн хүүхдүүд шиг луйвраар төрд гарчаад өшөө ханаж цадахгүй бүх эрх мэдлийг авч цус маханд нь шингэтэл ойлгуулна гээд төрийн индэр дээрээс орилоод байвал ард түмэн хамгийн их тэр аймшигт заналхийлэлд өртөх нь баталгаатай. Мөнгөтэй, эрх мэдэлтэй тойрон хүрээлэлтэй хүмүүс яаж ийгээд л амиа аваад гарчихана. Ард түмэн л бүх лай ланчиг, гайг үүрч үлдэнэ.

Avatar

З.Энхболд 2019-04-03 202.180.216.19

Ардчилалын туулж өнгөрүүлсэн 30 жилийг эргээд харахаар Ардчилалын тэргүүн эгнээд явсан нөхөд л " Ардчилал" гээчийг өөрсдөө үгүй хийсэн байдаг. Түүх ийм л юм. Ардчилалын анхдагчид өөрсдөө ардчилалын үнэ цэнийг үгүй хийгээгүй бол 30 жилийн дараа ард нийтээрээ юунд ингэтлээ ардчилалд итгэл алдаад сууж байхав дээ

Avatar

зочин 2019-04-03 202.9.42.33

Сонин юм шүү …. Ардчилалыг хамгын их үзэн ядаж байгаа хүн нь Женко , ордны тайган хоёр шдээ….

Avatar

Зочин 2019-04-03 64.119.21.137

ЗҮЙТЭЙ!!!!!

Avatar

Элсэхээ больчихсон биз дээ 2019-04-03 64.119.27.183

Элсэхгүй гэж Ард түмэн дургүйцсэн

Avatar

Зочин 2019-04-03 202.131.245.243

Битгий худлаа шaa. Элсээдэх, одоо элсээдэх, өнөөдөр элсээдэх гэж хэн ч шахаагүй шаардаагүй. Ер нь бол өөрийнх нь булхай илрэх болохооор л Элбэгдорж ШХАБ-ыг ярьдаг нь уламжлал болчихсон шүү дээ.

Avatar

СУДЛААЧ 2019-04-03 119.40.99.208

худлаа мэдэмхийрэл л байна. Хэн ШХАБ-т ор гээд шахаад байгаа юм бэ? "Бид аливаа улсын ард түмний сонголтыг хүндэтгэнэ" гэж Хятадын дарга байнга хэлээд байгааг энэ ЭС сонсоогүй юм уу, мэддэггүй юм уу? ШХАБ-т ор гэж шахсан юм хаана ч байхгүй. Бидний мэдэх хэрэг. Бидний сонголт. худлаа ярихаа болих хэрэгтэй. Тэр тусмаа Хятадад сууж байсан ЭС. Одоо миний хэрэг дууслаа гэсэн шиг муулаад сууж болохгүй.

Avatar

Зочин 2019-04-03 66.181.178.203

Шхаб ын талаа ярьсан нь унээн Харин эруудэн шуултийг гардан хийсэн хянаж чадаагуй байгууллагууд ардчиллын багана гэж уу Элбэгдоржийг омгоолж хамгаалах биш улс орноо бодоод АН аас нэр дэвшсэн еронхийлогчтэйгээ хамтарч Монголын зов гарцыг тодорхойлоход оролцмоор юм аа

Avatar

ИРГЭН 2019-04-03 66.181.165.246

ЯАХ ГЭЖ? МОНГОЛ ХҮЧИРХЭГ АРМИТАЙ ЮУ? МОНГОЛ ЗАМ ХАРИЛЦААНЫ ХУВЬД ЧУХАЛ, ДАВУУ ТАЙЛТАЙ ЮУ? ОЛОН УЛС НӨЛӨӨТЭЙ ЮУ?

Avatar

otgoo 2019-04-03 122.201.26.172

ШХАБд элсвэл бидний хэрэгт – хөрш шууд оролцоно манаайх энхийг сахиулах ажилгаанд цэргээ ч илгээж чадахаа байна

Avatar

Жагаа 2019-04-03 122.201.22.187

Щанхайн ХАБ гэсэнд учир нь байна. Санкт Петрбург Ч юм уу Астана ч юм уу байсан бол аль хэдийн усчээд орчихсон байх байлгуй дээ. Жил жилээр гишуун орнууд нь ээлжлээд байгууллагаа толгойлоод явдаг бус нутгийн яриа хэлэлцээрийн талбар л юм байгаам доо. Нэг их айгаад байх юм Ч биш, ороогуй ч нэг их онцын шахаж шаардаад байгаа зуйл биш. Айдас болгоомжлол торуулж анхаарлыг оор чиглэл руу хандуулах, хорш орнуудтай сорголдуулэх гурав дахь хоршийн бодлого шуу дээ. Шууд хэлбэл америкийн.

Avatar

Жагаа 2019-04-03 122.201.22.187

Хуулийн дээр гарч суулаа. Хуссэнээрээ хууль зохиож оорсдийгоо хуулийн хамгаалалтад орууллаа. Омно нь АИХ гэж байхад жирийн ажилчин малчин багш эмч сонгогдож болдог байлаа. Улсын бодлого гэж байлаа. Эрх гэд хариуцахыг хэлдэг болохоос бусдаас илуу идэж уухын нэр биш. Биш чамаас илуу хариуцлага хулээнэ гэж сонгогдон гарч ирж байгаа болохоос илуу онцгой эрхтэн дархтан эвэртэн туурайтан болохын нэр биш. Автократ буюу захиргаадалтын удирдлагын хэв маягийг менежментэд огт хэрэггуй гэдэггуй

Avatar

Жагаа 2019-04-03 122.201.22.187

Ардчилал гэдэг тархи угаалтад элчин сайд нь хуртэл автагдсан байгаа нь эмгэнэл. Олонхийн засаглал, хуний эрхийн тэнцвэрийг хангаж хуулийн засаглал дор бугд эрх тэгш байгааг уг нь демократия буюу ардын засаглал гээд байгаа юм. Хаант засаглал буюу угсаа залгамжлахын эсрэг гарч ирсэн парламент тогтолцооны оноосон нэршил. Манайд суулийн гучин жил 200 гаран этгээд монгоор зодож засаглал барихаа. Бух хэвлэлэ мэдээллийн хэрэгслийг худалдан авч тархи угаалаа. Байгалийн баялагийг цолмолоо.

Avatar

Сайн 2019-04-03 43.242.243.88

Хэн ч итгэхгүй худал коммент байна. Ийм нэргүй гүтгэлгийг хуулиархорих хэргэтэй

Avatar

Зочин 2019-04-03 103.26.194.66

маш ухаалаг сайхан ярилцлага байна Манайхан яаж хүлээж авах вэ гэдэг нь эргэлзээтэй Ер нь гуравдагч хөрштэй харилцуулахгүй тал дээр хүчтэй урсгал яваад байна.

Avatar

Зочин 2019-04-03 103.57.95.217

ШХАБ -т ЭЛССЭН ОРНУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГТ НЭГ ОНЦЛОХ ЗААЛТ БИЙ. ТЭР НЬ ГИШҮҮН ОРОН ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР ГУРАВДАГЧ ОРНЫ ЦЭРГИЙН БААЗ БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ ЗААЛТ. н**ш ЭЛБЭГДОРЖ АНУ ЮМУУ НАТО -д БААЗ БАЙГУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХ НЭРЭЭР ОЛОН ТЭР БУМЫГ ХАХУУЛЬД АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙСАН ЮМ. ЭНЭ ТОХИОЛДОЛД ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН ТЭРБУМТНЫ ЖАГСААЛД ОРЖ, МОНГОЛ ОРОН ОРОС , ХЯТАДЫН ЦӨМИЙН ЗЭВСГИЙН БАЙ БОЛОХ БАЙЛАА!!!

Avatar

Зочин 2019-04-03 202.131.246.126

Чи Женкотайгаа нийлээд Монголыг зарах нөхөр байна даа

Avatar

Зочин 2019-04-03 202.21.100.210

1919 оны Сюй генералын сүнс өөр хүний дүрд хувиалан 100 жилийн дараа Монголын тусгаар тогтносон байдалд нөлөөж болзошгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж