Энэтхэгийн хиймэл дагуулын хэлтэрхий сансарт хог болж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн хиймэл дагуулын хэлтэрхий сансарт хог болж байна

Энэтхэгийн хиймэл дагуулын хэлтэрхий сансарт хог болж байна

Энэтхэг улс өнгөрсөн долоо хоногт дэлхийгээс хиймэл дагуул устгах пуужинг амжилттай туршиж, АНУ, ОХУ, Хятадын дараа хиймэл дагуул устгах зэвсэгтэй дэлхийн дөрөв дэх улс болсноо зарласан.

Гэвч энэхүү туршилтын үр дүнд үүссэн маш их хэлтэрхий нь сансрын тойрог замд хог болж, Олон улсын сансрын станцад ажиллах сансрын нисгэгчдэд аюул учруулж болзошгүй байна гэж NASA анхааруулжээ. Уг нь Энэтхэг улс энэ туршилтыг хийхдээ үүсэн хэлтэрхийнүүд нь агаар мандалд унаж, сарнина хэмээн мэдэгдэж байсан юм. Нийт 400 гаруй хэлтэрхий сансарт хөвж байгаа ба үүний 10 см-ээс дээш буюу аюул учруулахуйц 60 гаруй биетийн хөдөлгөөнийг хянаж байгаа гэж NASA мэдэгджээ.

Сансарт хэдэн мянган хог хаягдал хаягдсан байдаг ба тэдгээрийн ихэнхийнх нь хөдөлгөөнийг хянах боломжгүй байдаг. Тиймээс тэдгээр хог хаягдлууд нь хоорондоо мөргөлдөх эрсдэл ихтэй байдаг бөгөөд Энэтхэг улс ийнхүү шинэ туршилт хийснээр эрсдэл улам өндөр болсон гэжээ. Сансрын хог хаягдлын ихэнхийг нь Хятад улс үүсгэсэн байдаг аж.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж