Байгаль орчны хяналтад иргэдийн оролцоо чухал

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Байгаль орчны хяналтад иргэдийн оролцоо чухал

Байгаль орчны хяналтад иргэдийн оролцоо чухал

Монгол Улсын Үндсэн хуульд “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан байдаг. Байгаль орчныг хамгаалахад зөвхөн хуулиар эрх олгогдсон албан тушаалтнуудаас гадна иргэдийн оролцоо, идэвхи, санаачлага, хариуцлага нэн чухал бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяныг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлүүлж байна.

Аянаар холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сахин мөрдөлтийг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах аж.

Өнгөрсөн онд байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн 237 мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, зөрчлийг таслан зогсоосон байна. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, гарын авлага, сэрэмжлүүлгийг хэвлүүлэн тараажээ.

Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж