Хуучирсан мэдээ: 2019.04.03-нд нийтлэгдсэн

УУЛ УУРХАЙ 24 ЦАГ ЗОГСОХОД УЛСЫН ТӨСӨВ 8.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАРНА

Сайн муугаараа хамгийн их хэлүүлдэг ч зогсох эрхгүй салбар бол уул уурхай. Манай улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 1.7 сая хүн улсын төсвөөс шууд хамааралтай амьдарч байна. Уул уурхайн салбар зогсвол төсвийн ажилчид, ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмж, цалин орлого шууд тасалдах, эмнэлэг, сургууль гэх мэт төсөвт байгууллагууд зогсох бодит эрсдэлтэй.

Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж, Монгол Улсын “саалийн үнээ” –ний үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбар ердөө 1 секунд зогсоход 67,000 төгрөгийн орлого орж ирэхгүй. Нэг өдөр буюу 24 цагт улсад 8.1 тэрбум төгрөгийн орлого тасарна.

Энэхүү бодит байдлыг үнэн зөвөөр ойлгуулах зорилготой “ЗОГСОХ ЭРХГҮЙ 24 ЦАГ” хөдөлгөөнийг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас өрнүүлж байна.

2019 оны 4-р сарын 3-ны энэ өдөр Монгол Улсын уул уурхайн компаниуд цахим орчинд “ЗОГСОХ ЭРХГҮЙ 24 цаг” хөдөлгөөнд нэгдэж, салбарын бодит мэдээллийг нэгэн жигд түгээж байна.

Монгол Улсын уул уурхайн салбарт улстөржилт, популизм биш харин хариуцлагатай уул уурхайг хүсч байгаа бол та ч бас 24 ЦАГ-т нэгдээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж