Италийн жуулчид ихээр очдог Сардиния арлын далайн эрэг дээр өнгөрсөн долоо хоногт үхсэн халим давалгаанд шидэгдэн гарч ирсэн байна. Халимны гэдсийг задалж үзэхэд 22 кг хуванцар хог хаягдал залгисан байжээ.
“SEA ME” байгаль орчны байгууллагын биологич Маттиа Леоннегийн хэлснээр найман метрийн урттай, найман тонн орчим жинтэй, маш ховор төрөл зүйлийн уг халим нь 2,2 метр урт үр хөврөл тээж байжээ. Халимны гэдэснээс гарсан хог хаягдлыг ангилж үзэхэд хуванцар уутнууд, загасны тор, угаалгын машины эд анги, хуванцар бохирын хоолой, нэг удаагийн халбага сэрээ, таваг гэх мэт зүйл гарч ирсэн байна.
Далай тэнгисийг бохирдуулагч гол хүчин зүйл болох нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглох талаар Европын парламентын гишүүдийн дунд санал хураалтыг өнгөрсөн долоо хоногт явуулсан ба Европын парламентын 560 гишүүн дэмжсэн бол 35 гишүүн эсэргүүцэж, 28 гишүүн түдгэлзүүлжээ. Европчууд жил тутам 25 сая тонн хуванцар хаягдал бий болгодог боловч үүний дөнгөж 30 орчим хувийг цуглуулж, дахин боловсруулдаг байна. Үүнээс гадна, далай дахь хог хаягдлын 80 гаруй хувийг хуванцар эдлэл эзэлж байна.
Эх сурвалж:Xinhua
Холбоотой мэдээ