Монгол Эм Импэкс Концерн сувилахуйн салбар хуралдааныг дэмжин ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Монгол Эм Импэкс Концерн сувилахуйн салбар хуралдааныг дэмжин ажиллалаа

Монгол Эм Импэкс Концерн сувилахуйн салбар хуралдааныг дэмжин ажиллалаа

Өнөөдөр АШУҮИС-д зохион байгуулагдсан Эрдмийн чуулган – 61 Сувилахуйн салбар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Сувилахуйн чиглэлийн мэргэжилтнүүд болон салбарын холбогдох албан тушаалтнууд оролцсон энэхүү арга хэмжээг Монгол Эм Импэкс Концерн дэмжин ажилласан бөгөөд гэр бүлийн

анхан шатны эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Швейцари улсын алдарт B.Well брендийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Бүтээгдэхүүний чанар, стандартыг  нэрийн хуудсаа болгосон Швейцари улсын B.Well бренд нь  2004 онд Англи улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд гэр бүлийн бүх гишүүнд хэрэгтэй даралтын аппарат, утлагын аппарат, халуун хэмжигч болон 3 ба түүнээс дээш насны хүүхдийн дагалдах хэрэгслүүд зэрэг олон төрлийн хэрэгслийг гэр бүлийн гишүүн бүрд зориулан үйлдвэрлэдэг юм.

Мөн B.Well бренд нь Швейцари улсын чанар, аюулгүй байдлын стандартыг хангаж зохион бүтээдэг бөгөөд Швейцари улсын хяналтын систем  нь тухайн бүтээгдэхүүний өндөр чанар, аюулгүй байдлыг хянаж баталгаажуулдаг.

Та В.Well брендийн чанартай, хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг Монгол Эм Импэкс Концерны  Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймагт байрлах салбараас худалдан авах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг B.Well Swiss Mongolia фэйсбүүк хуудаснаас болон Эрүүл мэндийн лавлах 1800-1923 дугаарын утаснаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж