Байгаль орчны эсрэг 237 мэдээлэл иржээ

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Байгаль орчны эсрэг 237 мэдээлэл иржээ

Байгаль орчны эсрэг 237 мэдээлэл иржээ

Монгол Улсын Үндсэн хуульд “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан байдаг. Байгаль орчныг хамгаалахад зөвхөн хуулиар эрх олгогдсон албан тушаалтнуудаас гадна иргэдийн оролцоо, идэвх, санаачлага, хариуцлага нэн чухал. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяныг улсын хэмжээнд өнөөдрөөс /2019.04.02/ эхлүүллээ.

Аян эхэлсэнтэй холбоотойгоор байгаль орчинд холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сахин мөрдөлтийг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах аж. Өнгөрсөн онд байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн 237 мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, зөрчлийг таслан зогсоосон байна. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, гарын авлага, сэрэмжлүүлгийг хэвлүүлэн тараажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж