Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” USA open тэмцээн АНУ-ын Нью-Иорк хотноо 4-р сарын 19-нд эхлээд, тамирчид барианд 29-ний өдөр орлоо. Тус тэмцээнд дэлхийн 28 орны 84 гүйгчид оролцож байгаа бөгөөд Монголоос анх удаа уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал 10 өдөрт, Баянгол дүүргийн тамирчин эмч, спортын дэд мастер С.Оюунгэрэл болон Баянзүрх дүүргийн тамирчин Д.Баярсайхан нар тус тус 6 өдрийн гүйлтэд амжилттай гүйлээ.
Budjargal's Office @Budjargal_com
10 өдөрт 487 м буюу 779 км гүйсэн, амжилт хүсэж дэмжиж байсан бүх хүмүүсдээ баярлалаа.