“Хойд Солонгосын Элчин сайдын яамны халдлага бол террорист халдлага”

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

“Хойд Солонгосын Элчин сайдын яамны халдлага бол террорист халдлага”

“Хойд Солонгосын Элчин сайдын яамны халдлага бол террорист халдлага”

Испанийн Мадрид дахь Хойд Солонгосын Элчин сайдын яам руу зэвсэглэсэн хэсэг бүлэг хүмүүс халдаж, ажилчдыг нь айлган сүрдүүлж, нэгжлэг хийн, баримт бичгүүдийг авч явсан хэрэг хоёрдугаар сарын 22-нд болсон тухай хэвлэлүүд мэдээлж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан Хойд Солонгосын талаас анх удаа албан ёсны мэдэгдлийг ням гаригт /2019.03.31/ тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна.

Мэдэгдэлд, энэ хэрэгт АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Хойд Солонгосыг эсэргүүцэгч байгууллага оролцсон гэх сэжгийг үгүйсгэхгүй байгаагаа илэрхийлж, үүнийг зэрлэг балмад, террорист халдлага гэж үзэж байна хэмээжээ. Түүнчлэн улсын дипломат төлөөлөгчийн газар руу ийнхүү халдан түрэмгийлсэн нь тус улсын бүрэн эрхт байдалд халдаад зогсохгүй, олон улсад дагаж мөрддөг дүрэм журмыг ноцтой зөрчиж байна гэв. Тиймээс Испанийн Засгийн газар энэ хэргийн үнэн мөнийг олж, зохих арга хэмжээг авна гэдэгт найдаж байгаа ба тэр болтол тэвчээртэй хүлээх болно гэжээ.

Эх сурвалж:NYTIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж