21 аймгийн үндэсний лигийн ялагч маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

21 аймгийн үндэсний лигийн ялагч маргааш тодорно

21 аймгийн үндэсний лигийн ялагч маргааш тодорно

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн үндэсний лиг өндөрлөх дөхөж байна. Лигийн тэргүүн хэсгийн аваргын төлөөх тоглолтод “Архангай Алтан Дорнодын Дайчид” болон “Ховд шонхорууд” багууд үлджээ. Өчигдөр цувралын зургаа дахь тоглолт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн спорт зааланд болж, хожлын харьцаа 3:3 болжээ. Ингээд маргааш болох шийдвэрлэх долоо дахь тоглолтод аварга бага тодрохоор болов.

Цувралд 3:2-оор “Архангай Алтан Дорнодын Дайчид” тэргүүлж байсан бөгөөд тэдэнд зөвхөн ганц хожил дутуу байв. Гэвч тоглолт 123:118 онооны харьцаагаар “Ховд шонхорууд”-ын хожлоор өндөрлөж, 3:3 боллоо.

Тоглолтын статистик дүнгээс харахад “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийнхан нийтдээ 115 довтолсон бол “Ховд шонхорууд”-ынх 97 байжээ. Мөн “Архангай Алтан Дорнодын Дайчид” 62 самбар авсан байхад “Ховд шонхорууд” 78 болгон ахиулсан байна. Тоглолтын гол анхаарал татсан үзүүлэлтийн нэг бол чөлөөт шидэлт бөгөөд “Архангай Алтан Дорнодын Дайчид” багаас 40 шидэлтээс 19 нь алдсан гэсэн үзүүлэлт гарсан байна.

Хоёр багийн шийдвэрлэх долоо дахь тоглолт Лхагва гаригт /2019.04.03/ 18:00 цагаас Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн спорт зааланд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж