Монголын дизайнер болон загвар өмсөгчид Испани улсыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Монголын дизайнер болон загвар өмсөгчид Испани улсыг зорьжээ

Монголын дизайнер болон загвар өмсөгчид Испани улсыг зорьжээ

Дэлхийн  загварын салбарын нэгэн түүхэн рекордыг шинэчлэн тогтоох томоохон загварын шоу дөрөвдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Испани улсын Мадрид хотноо зохиогдох гэж байна. Тус загварын шоунд хамгийн олон орны загвар өмсөгчид, мэргэжлийн хамгийн олон загвар өмсөгчид оролцсон гэх үзүүлэлтээр дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох аж. Урьдчилсан байдлаар дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгчид оролцох юм байна.

Энэ шоунд Монгол Улс анх удаа оролцохоор болжээ. Тодруулбал, “Uilen couture” брэндийн дизайнер Б.Золзаяа болон  топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, загвар өмсөгч М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нар  өнөөдөр /2019.04.02/  Испани хотыг зорьсон байна. Загвар өмсөгч Д.Долгионы хувьд 2017 онд Монгол Улсаа төлөөлөн бусад таван загвар өмсөгчдийн хамт “New York Couture” загварын долоо хоногт оролцож байсан билээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж