Улс төрийн хүрээнд яригддаг, эдийн засагчийнхаа хувиар толгой цохидог цөөн тооны улстөрчдийн нэг бол Р.Амаржаргал гэдэг. Тэрбээр 2016 оны сонгуулиас хойш хэсэг нам жим яваад одоо Ардчилсан намын дэд даргаар ажиллаж буй. Тэгвэл Р.Амаржаргал одоогийн намын дарга С.Эрдэнэдээ тунчиг сэтгэл хангалуун явдаг бололтой. Энэ талаараа “Манай намд дотоод ардчилал муу байгаа. Өмнө нь ҮЗХ хуралдахгүй, их хурал нь хийгдэхгүй, ротаци нь хийгдэхгүй гэх мэт намын институци хуралдахгүй, хамтын удирдлага шийдвэр гаргаж чадахгүй, нэг хоёр хүн шийддэг байсан үе бий. Үүнтэй харьцуулахад намын шинэ удирдлага ротаци тогтмол, ҮБХ хуралддаг, бодлогын зөвлөл байгуулагдсан, долоо хоног бүр хуралдаж, байр сууриа гаргадаг болсон гэх мэт олон зүйл бий болсон. Энэ утгаар нь авч үзвэл дотоод ардчилал өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно” хэмээн магтаад амжсан юм.
Мөн тэрбээр намуудын төлөвшлийн талаар байр сууриа илэрхийлэхдээ одоогийн эрх баригч намынхныг “Ер нь намуудыг төлөвшлөөр дүгнэхэд хэцүү. Өнөөгийн эрх барьж байгаа 100 жилийн түүхтэй намыг хар л даа. Төлөвшсөн байна уу, зөнөсөн байна уу” гэж чимхээд өнгөрнө лээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ