Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ч хөдөлмөр аюулгүй байдлын даатгалд зугаа цэнгэлд хамаарах даатгалтай холбоотой зохицуулалт орж ирсэн нь малчин бүр энэ төрлийн даатгал төлөх харилцаа үүсэх болж буй тул түүнийг засах шаардлагатай гэж үзсэнээр төслийн хэлэлцүүлгийг эргэн байнгын хороо руу буцаалаа. Ингэснээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин хийхээр болов.

Хуулийн төслийг дахин байнгын хороогоор хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гаргасан юм. Тэрээр энэ хэвээр нь УИХ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийвэл амьдралд хэрэгжих боломжгүй хуурай хууль батлагдана. Тиймээс холбогдох байнгын хороогоор дахиж хэлэлцүүлье гэсэн санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн  58.8 хувь нь дэмжив.

УИХ-ын даргын тодотгосноор хэдэн жилийн өмнө барилгын кран унаж, хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт хэрэг гарч, түүнтэй холбоотойгоор УИХ-аас Ж.Батзандан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, ажиллуулан  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөхөөр болж шийдэж байсан аж. Энэ хүрээнд хууль нь барилга болоод аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалт болж, хэрэгжихээр хуулийн төсөл боловсруулагдсан юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж