Дэлхийн 30 гаруй оронд амжилттай хийгдсэн бизнесийн номер нэг реалити шоу “Шарк танк” нэвтрүүлгийн хоёр дахь цуврал гуравдугаар сарын 24-нд сүүлийн дугаар үзэгчдэд хүрсэн. Гарааны бизнес эрхлэгчдэд том боломж олгодог тус нэвтрүүлгийг “Монгол телевиз" ХХК 2017 онд анх албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байсан юм.
Энэ жил тус нэвтрүүлгийн шаркуудын бүрэлдэхүүн шинэчлэгдэж “Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л. Чинбат, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Хас” банкны Ерөнхий захирал Г.Амартүвшин, “М СИ ЭС” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “МАК” группийн Ерөнхийлөгч Н. Цэлмүүн нар бизнес эрхлэгчидтэй уулзаж, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төсөлд хөрөнгө оруулалт хийсэн юм.
Оролцогчдын тухайд өмнөх жилүүдээ бодвол энэ жил бизнесийн бодит үнэлгээтэй орж ирсэн нь шаркуудад илүү таалагдаж байсан ажээ. Тэднээс “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” хүүхдийн номоороо Б.Индра, мөн нэвтрүүлгийн сүүлийн дугаарт оролцож амьдрал бол тэмцэл гэдгийг харуулсан оролцогч Батбилэг нар таван шаркаас хөрөнгө оруулалт босгож чадсан юм.
Ийнхүү энэ удаагийн цувралд нийт 300 гаруй гарааны бизнес эрхлэгчид бүртгүүлснээс 23 бизнес эрхлэгчийн төсөлд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шаркууд хийжээ
Э.ЭНХ
Холбоотой мэдээ