Мэргэжлийн сумогийн сондгой саруудын башёгийн өмнө бүх шилдэг сумочдын хамтарсан бэлтгэл хийдэг уламжлалтай. Энэ удаагийн хамтарсан бэлтгэл дээр ирэх башёд озэки цолны болзол сонсон барилдах гэж буй сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Кисэносатотой нэг удаа барилдахдаа давсан байна. Тэрүнофүжи мөн Ичиножёо болон бусад маэгашира цолтнуудтай бэлтгэл барилдаан хийжээ.
Хамтарсан бэлтгэлд ёкозүна Какурюү М.Ананд, озэки Гоэйдо нар ирсэн ч гэсэн гэмтлээ сэдрээхгүйн тулд барилдаагүй юм. Харин ёкозүна Хакухо М.Даваажаргал комүсүби Ичиножёо А.Ичинноровтой 9 удаа барилдаж, 8-д нь давжээ. Ичиножёо эхний барилдаанд аваргыг давсан ч дараа нь найм дараалан ялагдсан байна.
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд озэки Котошогикүтай гурван удаа барилдаж, бүгдэд нь давсан бол озэки Кисэносатотой мөн гурван удаа барилдахдаа 2-т нь унажээ.
Р.ГЭГЭЭ