Тусгаарлагдсан гэр бүлүүдийг дүрс бичлэгээр уулзуулна

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Тусгаарлагдсан гэр бүлүүдийг дүрс бичлэгээр уулзуулна

Тусгаарлагдсан гэр бүлүүдийг дүрс бичлэгээр уулзуулна

БНСУ 1950-1953 онд Солонгосын дайны үеэр тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулах дүрс бичлэгийн төвүүд нээхээр ажиллаж эхэлсэн талаар Нэгдлийн яамны эх сурвалж мэдээлсэн байна.

Тус улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс дүрс бичлэгээр уулзуулах 13 төвийн шинэчлэлийн ажлыг эхлүүлж, энэ сарын сүүлээр бэлэн болгохоор төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Хойд Солонгос дахь дүрс бичлэгээр уулзуулах төвүүдийн сэргээн босголтын асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Нэгдлийн яамны албан тушаалтны ярьснаар, Пёньянтай холбогдох хэлэлцүүлгүүдийг хийсний дараа дээрх төвүүдийн цахим хуудсыг сэргээн засварлахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг илгээх ажээ. Өмнө нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тусгаарлагдсан гэр бүлүүдийг дүрс бичлэгээр уулзуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг илгээх боломж олгосон билээ.

Өнгөрсөн намар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Пёньянд хийсэн гурав дахь дээд хэмжээний уулзалтын үеэр тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулах арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон юм. Тусгаарлагдсан гэр бүлүүдийг дүрс бичлэгээр уулзуулах арга хэмжээ 2005 оноос долоон удаа зохион байгуулагдсан байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж