Аврагч, гал сөнөөгчдийн Олон төрөлт тэмцээнд хоёрдугаар байранд орлоо

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Аврагч, гал сөнөөгчдийн Олон төрөлт тэмцээнд хоёрдугаар байранд орлоо

Аврагч, гал сөнөөгчдийн Олон төрөлт тэмцээнд хоёрдугаар байранд орлоо

Оросын Холбооны Улсад Галын байгууллага үүсэж хөгжсөний 370 жилийн ойд зориулсан аврагч, гал сөнөөгчдийн Олон төрөлт тэмцээн Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Алтай Улсын Горный-Алтайск хотод 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү аврагч, гал сөнөөгчдийн Олон төрөлт тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/71 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон байна.

Улмаар ОХУ-ын  бүх районы Гал унтраах-Аврах ангиудын 13 баг тамирчидтай мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж багаараа хоёрдугаар байранд орж цом, өргөмжлөл, мөнгөн медалиар, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Нурмухамет “Шилдэг тамирчин”-аар тус тус шалгарсан амжилт үзүүллээ гэж Баян-Өлгий  аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж