Оросын Холбооны Улсад Галын байгууллага үүсэж хөгжсөний 370 жилийн ойд зориулсан аврагч, гал сөнөөгчдийн Олон төрөлт тэмцээн Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Алтай Улсын Горный-Алтайск хотод 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү аврагч, гал сөнөөгчдийн Олон төрөлт тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/71 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон байна.
Улмаар ОХУ-ын бүх районы Гал унтраах-Аврах ангиудын 13 баг тамирчидтай мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж багаараа хоёрдугаар байранд орж цом, өргөмжлөл, мөнгөн медалиар, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Нурмухамет “Шилдэг тамирчин”-аар тус тус шалгарсан амжилт үзүүллээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ