Төмөр замын засварчин гал тэргэнд мөргүүлж, амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Төмөр замын засварчин гал тэргэнд мөргүүлж, амь насаа алджээ

Төмөр замын засварчин гал тэргэнд мөргүүлж, амь насаа алджээ

Төмөр замын салбарт дахиад л осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2019.04.02/ өглөөний 10.30 цагт Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын хоёр дахь километрт төмөр замын зам засварчнаар ажилладаг 25 настай эрэгтэй ачааны галт тэргэнд мөргүүлэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг одоогоор шалтгаан нөхцөлийг тодруулахаар Төмөр замын цагдаагийн хэлтсээс хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Мөн тээврийн цагдаагийн газраас мэдээлснээр өнгөрөгч гуравдугаар сард хоёр ч хүн галт тэргэнд мөргүүлэн амиа алдсан гэв.

Э.ЭНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж