МХБХ-ны Идэрчүүдийн УАШТ-ий Алтайн бүсийн тоглолт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 4-р сарын 26-28-ны өдрүүдэд амжилттай явагдаж, нас насны шилдэгүүдээ тодрууллаа. Нас наснаас шалгарсан шилдэг 6 баг Улаанбаатар хотноо явагдах шигшээ тоглолтод өрсөлдөнө.
Талбайн эзэн Хөвсгөл аймгийн баг 15 хүртэлх насны ангилалд 2-оор шалгарч шигшээ тоглолтод оролцох эрх авлаа.
Алтайн бүсийн тоглолтыг хамтран зохион байгуулсан Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбоонд талархал илэрхийлье.
15 хүртэлх насны ангилалд: Дархан, Хөвсгөл, Орхон
17 хүртэлх насны ангилалд: Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгууд хэсгээ тэргүүллээ.