Саудын Араб амиа алдсан сэтгүүлчийн хүүхдүүдэд үл хөдлөх хөрөнгө, нөхөн олговор олгожээ

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Саудын Араб амиа алдсан сэтгүүлчийн хүүхдүүдэд үл хөдлөх хөрөнгө, нөхөн олговор олгожээ

Саудын Араб амиа алдсан сэтгүүлчийн хүүхдүүдэд үл хөдлөх хөрөнгө, нөхөн олговор олгожээ

Саудын Арабын Засгийн газраас амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггийн хүүхдүүдэд сая ам.долларын үнэ бүхий хаус, сар бүр таван удаа нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар тус улсын Засгийн газрын болон сэтгүүлчийн ар гэрийн эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн гэмт этгээдүүд Хашоггийн хоёр хүү, хоёр охинд их хэмжээний мөнгө өгч, шүүх ажиллагаа эхлэхээс өмнө сэтгүүлчийн амиа алдсан хэргийг ойрын хугацаанд дуусгавар болгохыг оролдож буй аж.

Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз Аль Сауд өнгөрсөн 2018 оны сүүлээр Хашоггийн охид, хөвгүүдэд мөн сар бүр 10 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна. Улмаар хаант улсын эдийн засгийн хоёр дахь том хот болох Жиддэд дөрвөн сая ам.долларын үнэтэй байрууд олгожээ.

Сэтгүүлчид “Энэ нь алдаагаа засах оролдлого боловч маш шударга бус үйлдэл” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Саудын Арабын эрх баригчид Хашоггийн гэр бүлийнхнийг дуугүй байлгахыг хүсэж байгаа аж.

Сэтгүүлч Жамал Хашоггийн ууган хүү Жидде хотын банкинд банкир хийдэг, бусад хүүхдүүд нь Их Британид амьдарч буй бөгөөд үл хөдлөх хөрөнгүүдээ зарахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: The Washington Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж