Тайландын хааны ордонд хулгай хийсэн монголчууд баригджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Тайландын хааны ордонд хулгай хийсэн монголчууд баригджээ

Тайландын хааны ордонд хулгай хийсэн монголчууд баригджээ

Мөнхцэцэгийн Батболд, Сүхбаатарын Солонго, Гарамжавын Золзаяа гэх Монгол Улсын гурван иргэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт /2019.03.28/ Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагджээ. Тэд одоогоор Бангкок хотын цагдаагийн газрын цагаачдын хэлтэст саатуулагдаж байгаа тухай Thaivisa.com сайтад мэдээлсэн байна.

Тайландын хааны ордон байсан, жуулчдын ихээр зорин ирдэг сүмийг үзэж сонирхохоор ирсэн АНУ-ын жуулчдын бэлэн мөнгө, банкны карт болон бусад эд зүйлсийг хулгайлсан ба хулгайлсан картаараа дэлгүүрээс худалдан авалт хийсэн байна. Эд зүйлсээ алдсан жуулчид хааны ордны цагдаагийн хэсэгт хандсанаар гэмт этгээдүүдийг хайж эхэлжээ.

Одоогоор тэдний хэрэг прокурорын байгууллагад шилжсэн байгаа ба бурхан шашны ариун дагшин газар хулгай хийсэн, бусдын банкны картыг зөвшөөрөлгүй ашигласан зэрэг зүйл заалтыг зөрчөөд байгаа аж. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө мөн л Тайланд улсын нисэх буудал дээр бүлэглэн хулгай хийж байсан монголын гурван иргэн баривчлагдсан билээ.

Эх сурвалж:INN, THAIVISA.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
БурууБуруу
28
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж