Интернэт ажлын цагийг чинь авахаас хэрхэн сэргийлэх вэ

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Интернэт ажлын цагийг чинь авахаас хэрхэн сэргийлэх вэ

Интернэт ажлын цагийг чинь авахаас хэрхэн сэргийлэх вэ

Сүлжээнд таны анхаарлыг сарниулж, ажлаас хөндийрүүлэх олон зүйл байдаг. Жоржтауны их сургуулийн компьютерын ухааны профессор танд туслах үүднээс дараах зүйлсийг зөвлөж байна. Дундаж америк хүн өдөрт гурван цагийг утас буюу таблетынхаа дэлгэцийг ширтэж өнгөрөөдөг байна. Мөн зурагт, компьютерыг нэмбэл дэлгэцэнд есөн цаг зарцуулна гэсэн үг. Гэвч ийм цагийг мэргэжлийн чадвараа ахиулахад үр бүтээлтэйгээр зарцуулж болох юм. Технологи ба бүтээмжийн шинжээч Кол Ньюпорт Digital minimalism хэмээх сүүлийн номдоо имэйл, нийгмийн сүлжээ болон бусад дижитал үйлчилгээний дарангуйллаас өөрийгөө хэрхэн чөлөөлөх тухай бичжээ. Нэн даруй дараах зургаан алхмыг хийх ёстой гэнэ.

1 Тасралтгүй цагийн блокоор төлөвлө

Ажлын хуваариа хоёр цагаар гаргаж, бүтээмжид сайн нөлөө үзүүлдэггүй ажлуудыг ялгаж тусад нь бичнэ. Үүнд уулзалт, утсаар ярих зэргийг засвараар нь амжуулахаар тусгах нь зүйтэй. Ньюпорт “Хэрэв хоёр цагийн хэрчим дотор өөр зүйлд сатаарахгүй бол таны оюун ухаан бүрэн төвлөрч чадна” гэж бичжээ. Энэ нь танихуйн супер хүчин чадал эзэмшихтэй адил юм.

2 Цагаа өөртөө зарцуул

Уйдахаараа шууд утсаа гаргаж ирдэг зуршил бол Ньюпортын томьёолсноор “ганцаардлын дутагдал” бөгөөд 2017-2018 онд түгшүүртэй холбоотойгоор үүсдэг сэтгэцийн эмгэг таван хувь нэмэгдсэний гол буруутан нь аж. Ганцаараа тууштай ажиллаж, бүтээлч чадвараа захирах нь үр ашигтай бясалгалаар бий болгодог чадвар юм. Анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлсэн хэвээр гүйх мэт биеийн дасгал хийж болно. Ийм дасгалыг хоёр, гурван удаа хийсний дараа дэлгэцээ шалгах хүслээс ангижрах ба төвлөрөлт дээшилдэг гэж Ньюпорт бичсэн байна.

3 Цөөн боловч ухаалаг имэйл бич

Оффисын дундаж ажилтан өдөрт 125 орчим имэйл бичдэг гэж Radical Group-ын судлаачид тооцоолжээ. Энэ нь чанар муутай захидал харилцаанд олон цаг зарцуулж буйн илрэл юм. Ньюпортын санал болгосон шийдэл нь хариу шаардаагүй имэйлийг үл анхаарахын хамт хариу шаардсан бол дараагийн имэйлийг цөөлөхийн тулд “хэзээ уулзах вэ” гэхийн оронд “тэр кафед тэдэн цагт уулзъя” гэж хариулах хэрэгтэй аж.

4 Утастайгаа нөхөрлө

Дижитал харилцаа бол бодит, амьд яриаг орлуулах зүйл биш. Ньюпорт энэ талаар “Нийгмийн сүлжээнд бичигдсэн лайк, эсвэл төрсөн өдрийн мэнд гэсэн үгсийг бүрэн хүлээж авдаггүй” гээд ийм хуурай үгс нь харилцаа, холбоонд нэмэр болохгүй гэж дүгнэсэн байна. Хэрэв найз нөхөдтэйгөө биеэр уулзах цаг зав хомс бол тэдэн рүү залгаж ярих хэрэгтэй. Танд сайхан мэдрэмж төрөх болно.

5 Компьютерынхоо Toolbox-ыг цэвэрлэ

Ньюпорт таны ажилд онц чухал биш дижитал хэрэгслийг 30 өдөр хаахыг зөвлөж, түүнд нь нийгмийн сүлжээ болон видео тоглоомууд байж болох юм. Үүнээс гадна анхаарал сарниулдаг чат үйлчилгээ болон Reddit мэтийн вебсайтгүйгээр ажиллаж чадна. Хэрэггүй зүйлээ цэвэрлэсний дараа бүтээмж болон харилцааны тодорхой зорилго тавьж, эдгээрт зайлшгүй шаардлагатай үйлчилгээг сэргээх хэрэгтэй. Түүнчлэн Twitter-ээ зөвхөн ширээний компьютероос нээнэ гэх мэт зарим нэг хязгаарлалт хийх нь зүйтэй гэж байна.

6 Ур чадвараа дээшлүүл

Дижитал зуршлаа цэгцэлсний дараа зураг, хөгжим, мужаан гэх мэт хувийн хоббиндоо цаг гаргаж болно. Гараа үр бүтээлтэйгээр ажиллуулж, таны сэтгэлд үнэхээр таашаагдах зүйл бүтээ. Ингэснээр та утсан дээр юу болж байгаа бол гэх зовнилоо мартах болно.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж