Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу газраа хоёроос дээш жил ашиглаагүй газруудад шалгалт явуулжээ. Шалгалтын дүнгийн талаар өнөөдөр /2019.04.02/ мэдээлэл хийлээ.
Шалгалтаар нийслэлийн зургаан дүүргээс дээрх зөрчилтэй 116 газрыг ирүүлсэн байна. Олон жил ашиглаагүй газарт хог хуримтлагдаж орчныг бохирдуулахаас гадна, хашаа, хашлага нь унаж хүн гэмтээх, тухайн газарт ухсан нүх нь хүн унаж бэртэх зэрэг эрсдэлийг бий болгодог.
Газрын тухай хуулийн дагуу хоёр болон түүнээс дээш жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол газрын зөвшөөрлийг цуцлах эрх зүйн орчин бүрддэг байна. Тиймээс дээрх газруудыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээг нь цуцлах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна. Үүнээс өмнө хоёроос дээш жил газраа ашиглаагүй аж ахуйн нэгжүүдтэй сонсох арга хэмжээ зохион байгуулсан байна. Эдгээр газарт 2003 онд үйлчилгээний зориулалтаар ашиглах газрын зөвшөөрөл авсан газар ч багтаж байгаа аж.
Холбоотой мэдээ