Сураггүй болсон ойн манаачийг хайж байна | News.MN

Сураггүй болсон ойн манаачийг хайж байна

Сураггүй болсон ойн манаачийг хайж байна

Сураггүй болсон ойн манаачийг хайж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн харуулаар ажилладаг, 57 настай А өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд сураггүй алга болжээ.

Тодруулбал, тус сумын төвөөс зүүн зүгт 28 км-т орших Тарни багийн Шар шургаагт гэдэг газарт ойн сангийн харуулаар ажилладаг байсан тус сумын харьяат, 57 настай эрэгтэй иргэн А ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болсон юм байна. Түүнийг алга болсноос гурав хоногийн дараа буюу 2019 оны гуравдугаар сарын 31-ны өдөр тус аймгийн онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, ар гэрийнхэн нийлэн нийт 23 хүн эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй ажээ. Ингээд тухайн өдрийн 16.00 цагт харуулын байрнаас баруун тийш 700 метрээс “Nokia” загварын гар утас олсон боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20.40 цагт эрлийг түр зогсоосон байна.

Мөн өчигдөр өглөөний 07.00 цагт эрлийг  дахин эхлүүлсэн бөгөөд харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон гэнэ. Гэхдээ ойр орчмын 20 километр тойрогт хайхад үр дүнд хүрээгүй аж. Иймээс эрлийн ажиллагааг өнөөдрөөс дахин явуулж байгаа юм.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж