ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колоколцев Хойд Солонгосын нийслэл Пёньян хотод гэнэтийн айлчлал хийсэн тухай тус улсын төрийн мэдээллийн суваг/KSNA/өнөөдөр /2019.04.02/ мэдээлжээ.
Колоколцев өчигдөр Пёньянд ирсэн бөгөөд түүний айлчлал хэд хоног үргэлжлэх талаар одоогоор мэдээлээгүй байна. ОХУ-ын Дотоод аюулгүй байдлыг хариуцдаг гол хүн нь ийнхүү Пёньянд ирсэн нь Ким Жон Ун, Путин нарын уулзалт тун удахгүй болно гэсэн таамгийг бататгаж байгаа ба удирдагчид энэ сардаа багтаж уулзана гэсэн яриа ч гарч байгаа аж. Ким Жон Уны Шадар туслах Ким Чан Сон мөн өнгөрсөн сард ОХУ-д айлчилсан билээ.
Ким Жон Ун 2011 онд төрийн эрхэнд гарсанаасаа хойш өмнөд хөрш Хятад улсад нийтдээ дөрвөн удаа айлчлаад байгаа бол хойд хөрш Орос улсад ганц ч удаа зочлоогүй байгаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хоёр дахь уулзалт нь амжилтгүй болсны дараа Ким Жон Ун ОХУ-тай харилцаагаа улам бэхжүүлж байгаа юм.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ