АНУ Туркэд сөнөөгч-бөмбөгдөгч F-35 онгоцны тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

АНУ Туркэд сөнөөгч-бөмбөгдөгч F-35 онгоцны тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоов

АНУ Туркэд сөнөөгч-бөмбөгдөгч F-35 онгоцны тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоов

Пентагон Турк улс Оросын С-400 зенит пуужингийн системийг худалдан авах шийдвэр гаргасантай санал нийлэхгүй байгаа тул тус улсад сөнөөгч-бөмбөгдөгч F-35 онгоцтой холбоотой тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгдэв.

Хурандаа Майк Эндрюс CNN агентлаг мэдээлэхдээ “Турк С-400 системийн нийлүүлэлтээс татгалзах шийдвэр гаргана гэж найдан, F-35 онгоцтой холбоотой хөтөлбөрийг түр зогсоож байна. Энэ асуудлаарх Турктай өрнүүлж буй бидний яриа хэлэлцээ үргэлжилж байна” гэжээ.

Тэрбээр "Бид F-35 нийлүүлэх асуудалд хүндрэл учирч буйд харамсаж байна. Гэхдээ АНУ-ын Батлан хамгаалах яам бидний чухал технологид суурилсан хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авна гэж найдаж байна” хэмээн нэмж хэлсэн байна.

“Reuters” агентлаг АНУ Туркэд сөнөөгч-бөмбөгдөгч F-35 онгоцны тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоосон мэдээллийг анх мэдээлжээ. НАТО-гийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Вашингтонд болох Гадаадын сайд нарын уулзалтыг Туркийн Гадаад хэргийн сайд удирдан явуулах аж.

АНУ Туркэд ОХУ-ын С-400 зенит пуужингийн системийн сөрөг үр дагаврын талаар анхааруулсныг Эндрюс хэлжээ. Конгрессийн гишүүд Вашингтон, Анкарагийн харилцаа муудсантай холбоотойгоор Туркийн онгоцыг хүлээн авахыг хориглохыг оролдсон байна.

С-400-г худалдан авах тухай Орос, Туркийн яриа хэлэлцээ 2016 оны арваннэгдүгээр сард тодорхой болсон бол гэрээ байгуулах талаар Оросын тал 2017 оны есдүгээр сард мэдэгджээ. АНУ Туркэд Оросын С-400 зенит пуужингийн системийг нийлүүлэхгүйн тулд идэвхтэй оролдлого хийж байгаа аж.

Эдүгээ Туркийн нисгэгчид Аризонагийн “Лука” агаарын цэргийн баазад F-35 онгоцоор дадлага сургуулилт хийж буй юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж