Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Хакүхо шийтгүүлнэ

Хакүхо шийтгүүлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний дараа болдог тойргийн барилдаан орон нутагт өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Их аварга Хакүхо М.Даваажаргал баруун гарандаа бэртэлтэй байгаа ч тойргийн барилдааны ёслолд оролцож байгаа. Тэгвэл Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн /Аваргын/ зөвлөлөөс их аварга Хакүход шийтгэл оноохыг үүрэг болгожээ. Одоогоор түүнд ямар шийтгэл оноох шийдвэр гараагүй байгаа аж.

Өнгөрөгч гуравдугаар сард Осака хотод болсон Хаврын тэмцээнд их аварга Хакүхо 15 даваатай түрүүлсэн билээ. Тэрбээр сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандыг давж, 42 дахь түрүүгээ хүртсэн.

Хакүхо сүмогийн ордонд цугласан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь шийтгэл авахад хүргэжээ. Энэ талаар Хакүхо “Хэйсэй эриний сүүлийн башё тул үзэгчидтэй хамт тэмдэглэхийг хүссэн” гэсэн байна. Тэгвэл Ёкозүнагийн зөвлөлөөс “Сүмод ийм ёслол хийх ёсгүй” гэсэн тайлбарыг өгч уламжлал ёсоо хадгалж үлдэхийн тулд зүгээр орхиж болохгүй гэжээ.

ОСАКА ХОТ. /2019.03.24/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж