Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд буюу “Би Нар” УСК

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд буюу “Би Нар” УСК

Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд буюу “Би Нар” УСК

Монголын кино ертөнцөд нэгэн шинэ бүтээл тун удахгүй мэндлэх гэж байна. Манай улсад төдийлөн хийгддэггүй киноны төрөл “family drama” буюу гэр бүлийн “Би Нар” уран сайхны кино дөрөвдүгээр сарын тавны өдөр нээлтээ хийнэ.

Нэр нь хүртэл өвөрмөц утга санаатай эл киноны Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, Ерөнхий продюсер Х.Пүрэвжаргал, продюсер жүжигчин Өөскө /А.Өнөржаргал/ нар ажиллажээ. Сурагчдын дөрөвдүгээр улирлын амралт эхлэхтэй зэрэгцэн нээгдэх киног гэр бүлийн бүх гишүүд хамтаараа очиж үзэхийг кино багийн гишүүд зөвлөж байна.

Ингээд "Би Нар" УСК-тай холбоотой баримтуудыг хүргэе.

  1. Кино 3 бүлэгтэй, 3 өөр цаг үеийн амьдралыг харуулах боловч бүлэг бүрийн дүрүүд хоорондоо холбоотой.
  2. 1990-ээд оны үеийн хот, хөдөөгийн амьдрал, ахуй байдлын онцлог зэргийг ойлгомжтой байдлаар харуулсан учраас өсвөр насныхан аав ээжийнхээ бага насыг ойлгоход тустай.
  3. Цахим орчин, компьютер тоглоомын хэт их хэрэглээний сөрөг талуудыг ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлсэн. Цахим хэрэглээний цар хүрээ хязгаараа алдсан энэ цаг үед хүүхэд, дүү, ач зээ нартаа үглэхийн оронд үлгэрлэж киног үзүүлсэн нь цахим донтолтын хор уршгийг нь ойлгож авахад дэмтэй:
  4. Кино таныг дурсамжийн ертөнцөөр аялуулна. Бидний үед тэгдэг байж билээ, ингэдэг байсан гэж мянга хэлэхийн оронд нэг удаа үзүүл гэдэг байх аа.
  5. Киног гэр бүлээрээ ямар ч тээнэглзэх зүйлгүйгээр үз. Танай гэр бүлд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээх нь гарцаагүй. Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд гэдэг шүү дээ.
  6. Generation difference буюу үеийн ялгаа бидний соёл, ахуй, ааш араншинд хамгаас хүчтэй нөлөөлдгийг бид мэднэ. Тэгвэл өнөөгийн өсвөр настнуудад сэтгэл зүйн ямар асуудлууд тулгардаг талаар мэдлэг, мэдээллийг кино өгч чадна.
  7. Хөгжилтэй, инээдтэй хэсгүүд олон тул нас, хүйс, ажил мэргэжил, өндөр нам, өргөн нарийн гэх мэтчилэн ямар ч хүн үзсэн уйдахгүй.
  8. Гоё кино үзээд зогсохгүй тус кино багынхан МҮОНРТ-тэй хамтран “БИ НАР” захидлын Улсын уралдааныг зарлаад байна. Уралдаан I-VI дугаар анги, VII-XII дугаар анги гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдах бөгөөд захидлыг 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл МҮОНРТ-ийн төв байр, шуудангийн хаяг-365, Улаанбаатар-15160 хаягаар эсвэл өөрийн биеэр хүргэж өгөх боломжтойн эцэст нь дуулгая.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж