&#34Хөсөгтөн&#34-ий санал асуулгын дүн өнөөдөр орой гарна

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

&#34Хөсөгтөн&#34-ий санал асуулгын дүн өнөөдөр орой гарна

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг "Got talent" шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Asia's got talent" шоу нь гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ. 

Тус шоунд Монгол Улсаас "Хөсөгтөн" хамтлаг оролцон, сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлэн шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ. 

Тэмцээний ялагч  100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм.

Одоогийн байдлаар “Хөсөгтөн” хамтлаг 2-р ээлжний шалгаруулалтандаа үлдээд байгаа бөгөөд шилдэг есөн оролцогчдийг шалгаруулах санал асуулга энэ сарын 23-27-ны хооронд болсон билээ.

Тэгвэл уг санал асуулгын дүн 30-ны өдөр буюу өнөөдөр орой 21:05 цагаас AXN сувгаар гарах шоуны үеэр шууд зарлагдахаар болжээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж