ХУД-ийн ИТХ Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдэд танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.02-нд нийтлэгдсэн

ХУД-ийн ИТХ Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдэд танилцууллаа

ХУД-ийн ИТХ Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдэд танилцууллаа

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагт дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ТАА-ны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин, Ажлын албаны ажилтан, албан хаагч нар болон 16 хорооны иргэдийн төлөөлөл 230 гаруй хүн оролцож амаар болон бичгээр 119 иргэн санал өглөө.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна цахим шуудангаар иргэдээс санал авах ажлыг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж